ОРОН НУТАГХУУЛЬ

Голд живсэн иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт 100 сая төгрөг ОЛГОНО

Засгийн газраас онцгойгийн аврагч болон амиа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт тус тус 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. Талийгаач 2019 оны долоодугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. isotretinoin worldwide no rx by money order Canada Pharmacies No Description Viagra Criollo [url=http://cialisong.com]cialis cheapest online prices[/url] Viagra Efecto Prolongado Propecia Buy Uk

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button