ДЭЛХИЙ

Америкийн эрдэмтэд 112 настай загас илрүүлжээ

Америкийн эрдэмтэд Миннесота муж улсын баруун нутгаас 112 орчим настай, “том амт буффало” төрөлд хамаардаг загас илрүүлсэн  тухай “National Geographic” сэтгүүл мэдээлжээ.

Энэ төрлийн загаснуудыг 26 жилээс илүү насалдаггүй үздэг байжээ. Дээр дурдсан загасыг Хойд Дакота муж улсын Их сургууль болон Маноа дахь Хавайн их сургуулийн загас судлаачид барьсан байна. Тэд 2011-2018 оны хооронд хэдэн зуун “том амт буффало”-г судалжээ. Загаснуудыг ихэнхийг  Миннесотагаас барьсан байна. Эрдэмтэд загаснуудын насыг тодорхойлохдоо сонсголын эрхтэнд үүссэн яс буюу отолитод радиокарбоны шинжилгээ хийжээ. Үүнээс гадна, барьсан загаснуудаа хэмжиж, зургийг нь авчээ.

Биологичдын мэдээлснээр, 112 настай загас 11 орчим кг жинтэй байжээ. Уг загас нь ийм төрлийн хамгийн том загаснуудын тоонд ороогүй байна. Эрдэмтэд мөн 80-аас дээш настай хэд хэдэн “том амт буффало” илрүүлснээс гадна, 100 давсан настай таван ийм загас барьжээ.

Энэ төрлийн загас нь ихэвчлэн АНУ-ын хойд хэсэгт болон Канадын цэнгэг устай газруудад амьдардаг байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button