ДЭЛХИЙ

ФОТО: Хятадаас 3 мянган жилийн настай алтан баг олджээ

Өнгөрсөн бямба гарагт (2020.03.20) Хятад археологичид Саншиндуйн балгаснаас 3 мянган жилийн настай алтан баг олсон байна. Мөн алтан багаас гадна 500 гаруй эртний эд зүйл олсон аж. Саншиндуйн балгас Хятадын баруун өмнөд бүсийн Сичуан мужийн Гуанханд байрладаг.

Тус археологийн талбараас олдсон баг 84 хувийн цэвэр алт бөгөөд 200 гм гаруй жинтэй аж. Судлаачид алтан багийг шашны ёслолын үеэр тахилч өмсдөг байсан хэмээн таамаглаж буй.

Эх сурвалж: Global Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button