ДЭЛХИЙ

Франц улс багет талхыг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өв болгох хүсэлт гаргажээ

ЮНЕСКО-ийн соёлын өв гэж бодоход багет талх гэхээсээ илүү Таж Махал, Стоунхенж  эсвэл Мачу Пикчу гэх мэт эртний гайхалтай бүтээн байгууламжууд санаанд орж ирдэг. Тэгвэл Франц улс алдарт багет талхаа соёлын биет бус өвд нэр дэвшүүлсэн байна. Биет бус өв нь уламжлал, мэдлэг болон арга барилыг хамгаалж үлдэх зорилготой бөгөөд ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвийн жагсаалтаас ялгаатай юм.

“Planetoscope” сайтаас харахад Франц улсад жилд 10 тэрбум гаруй багет талх хэрэглэдэг аж. Гэвч 1970 оноос хойш 20 мянга гаруй нарийн боовны үйлдвэр хаалгаа барьж хэрэглэгчид багетийг уламжлалт аргаар хийж зардаггүй супермаркетуудыг зорих болжээ.

Франц талх баригчид багетийг биет бус соёлын өвд бүртгэж авснаар олон үе дамжиж ирсэн аргыг хадгална хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал найман сүлжээ нарийн боовны газрын эзэмшигч Микаэль Рейделлет “Reuters” агентлагт хэлэхдээ “Биет бус соёлын өвд багтах нь олон талх баригчдын санааг амрааж дараагийн үеийнхнийг зоригжуулна”  гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button