Үйлдвэрлэгч

Э.Удвал: Урлагийг хэрэглээ болгох зорилготой урлангаа нээсэн

Гараар урласан үндэсний хэв маягтай арьсан бүтээгдэхүүнүүд сонирхон авч, бие биедээ бэлэглэх дуртай хүмүүсийн тоо нэмэгдсээр буй. Тэгвэл бид энэ удаа ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа гэр бүлийнхээ хүний хамтаар нээгээд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй арьсан эдлэл хийдэг “Aragont Leather Art Studio” урланг санаачлагч Э.Удвалтай уулзаж ярилцсан юм.

-АРЬСАН ТҮРИЙВЧ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ-

aragont

-Гэр бүлийнхээ хүнтэй төстэй мэргэжилтэй учраас энэхүү бизнесээ эхлүүлсэн үү?

-Нөхрийг маань А.Төрбат гэдэг. СУИС-ийн дүрслэх урлагийн дээд сургуулийн мэргэжлийн арьсан урлалын анги төгссөн. Үүнд тулгуурлаад анх урлангаа нээх санааг олсон. Би өөрөө ландшафтны архитектор  мэргэжилтэй. Яагаад заавал урлан нээсэн гэхээр олон хүнд үйлдвэрлэх бус захиалга авч, өөрсдийн гараар арьсан дээр сийлбэрлэн урлаг гэдэг утгаар нь илүүтэй ажилладаг. Урлагийг хэрэглээ болгоё гэсэн зорилготой урлангаа нээсэн.

-Урлан гэхээр үйлдвэр цехээс илүү чөлөөтөй санагдаж байна. Ямар онцлогтой вэ?

-Үйлдвэрийн хэт горимд баригдахгүйгээр өөрсдийн сэтгэлгээ, ур чадвараа гаргах боломжтой байдаг. Ашиг орлогоос илүүтэй хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авдаг.

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг вэ?

-Арьсан түрийвч хамгийн эрэлттэй байдаг. Хатны зурагтай болон захиалагчдын хүсэлтээр гардаг цүнхнүүд, залуучуудын утас түрийвчээ хийдэг мөрөвч, охидын загварын bodybelt, бугуйвч, мотоцикл хэрэглэгчдийн арьсан тоноглолууд, хутганы хуй гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Нэмэлтээр мотоциклын суудлын бүрээс, баатрын хувцас, тоглолтын хувцас гэх мэт сонирхолтой бүтээгдэхүүнүүд захиалгаар гардаг.

-Анх энэхүү ажлыг эхлүүлэхдээ санхүүгийн асуудлаа яаж шийдсэн бэ?

-Анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл бичээд таван сая төгрөгийн зээл авсан. Дараан Start up weekend гээд Швейцарийн хөгжлийн банкны агентлагын санхүүжилтээр тэмцээнд орж түрүүлэн 10 гаруй сая төгрөгийн шагнал авсан. Үүний ачаар санхүүжилтээ одоог хүртэл тогтвортой авч яваа.

-АРЬСАН ЭДЛЭЛ АМЬТАЙ, БАЙГАЛИЙН ШАЛГАРЛААС АМЬД БИЕТ ҮҮСЧ АРЬС БИЙ БОЛДОГ-

aragont

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Үхэр сарлагын шир дээр арьсан сийлбэрээ хийдэг. Эхэндээ гадаадаас их оруулж ирдэг байсан. Одоо Монгол шивро компанитай ярилцаж байгаад  тохиромжтой арьс гаргуулан авч байна. Монгол арьсан дээр сийлбэр хийж будахад гадаадаас орж ирж буй фирмийн үхэрний арьснаас илүү тохиромжтой байдаг.  

-Арьсан эдлэлийн давуу тал нь юу вэ?

-Арьсан эдлэл амьтай. Байгалын шалгарлаас үүдэн амьд биет үүсч арьс бий болдог. Тиймээс маш бат бөх, амьтай, ээлтэй. Тиймээс бид бүтээгдэхүүн хийж буй арьсаа их хайрлана. Жижигхэн өөдсийг ч илүү гаргалгүй ашиглахыг хичээдэг. Арьсан эдлэлийн давуу тал бол эдэлгээ сайтай, чанартай.

-Танай бүтээгдэхүүнүүд их өнгөлөг шүүдээ. Будгаар будахад арилах асуудал бий юу? Эсвэл ямар нэгэн зориулалтын будаг ашигладаг уу?

-Арилахгүй. Органик арьсан дээр зориулалтын будаг хэрэглэдэг учраас урсахгүй, үрэгдэж элэгдэхгүй. Арьсандаа сайн нэвчдэг будаг. Манай бүтээгдэхүүнийг урлахад зурах, сийлэх, зорох, өнгө будгыг нь ялгах, оёх  урлагын олон элемэнт шингэдэг. Мөн бүгд гараар нэг хувь хийгддэг. Арьсан урлалын төрлийг ихэвчлэн гар аргаар оёж хийдэг бол, бид зориулалтын урлаачдад зориулсан машинаар оёдлоо хийнэ.

-Хэдэн ажилчинтай вэ?

-Одоогоор нөхөртэйгөө хоёулаа ажиллаж байна. Урьд нь ажиллаж байсан хоёр залуу сурахаар гадаад явчихсан. Бас нэг залуу одоо уран бүтээлийн  үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа.

-Уран бүтээлч хүмүүс ажиллавал илүү сайхан бүтээл гардаг уу?

-Ер нь хүмүүс сураад их ирдэг. Гэхдээ манай ажил ур чадвар дээр суурилдаг учраас тууштай, чадварлаг, хийж буй зүйлдээ дуртай хүнийг ажилд авахыг эрмэлздэг.

-НИЙТ ХЭРЭГЛЭГЧДИЙН МААНЬ 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД-

aragont

-Хүмүүст танигдаад эхэлсэн шүүдээ. Худалдан авагчдын сэтгэгдэл ямар байна вэ?

-Хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байдаг. 100% гараар хийгдсэн, ганцхан хувь зүйлсийг өөрсдөө захиалж авдаг. Хүмүүс их сонирхолтой зүйлс их захиалдаг. Жишээ нь, гэр бүлийнхээ зургийг буулгах, машин сонирхогчид машиныхаа зургийг буулгадаг. Шүтдэг хамлаг дуучдынхаа дүрийг захиалж хийлгэнэ. Гэртээ ханан дээр өлгөхөд их содон харагддаг.

-Хэдэн хоногийн дотор захиалсан бүтээгдэхүүн бэлэн болдог вэ?

-Өмнөх захиалгууд болон тухайн захиалж буй зүйлийн онцлогоос шалтгаалаад 7-14 хоногт хэлбэлздэг. Маргааш нөгөөдөр нь гарах боломжгүй.

-Үнийн хувьд ямар вэ?

-Бүтээгдэхүүний онцлогоос хамаарна. Түрийвчнүүд 70-380 мянгын хооронд, цүнх 250-500мянгын хооронд гэх мэт хэлбэлзэлтэй. Арис шир дээр гараараа урлаж ганцхан хувь хийдэг учраас боломжын үнэтэй гэж боддог. Bodybelt 50-60 мянгын хооронд хийгддэг.

-Ихэвчлэн ямар хүмүүс худандан авдаг вэ?

-Худалдан авгчид маань их сонирхолтой. Манай нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь гадаадад байгаа Монголчууд. Сонирхол дээрээ үндэслэн хүмүүс их сонирхдог. Эрэгтэй болон эрэгтэй хүмүүст зориулж эмэгтэй хүмүүс их захиалга өгдөг. Заримдаа загварлаг байхыг хүссэн эмэгтэйчүүд их ханддаг.

-Сав баглаа боодлоо хэрхэн шийдсэн бэ?

-Органик байлгах гэж хичээдэг. Сав баглаа боодлыг заримдаа өөрсдөө хийдэг. Цаасан сав баглаа боодол, олсон оосор гэх мэт бүтээгдэхүүнийг өөрсдөө гараар хийж гаргадаг. Олноор захиалж хийлгэх гэхээр захиалганууд харилцан адилгүй учраас боломжгүй.

-Саяхан нэг фестивалд явсан гэж сонссон?

-Урагшаа шивээс сонирхогчдын Tattoo фестивальд оролцсон. Зохион байгуулагчид нь арьсан урлалаа ирж сонирхуулахыг урьсан. Бэлдэж очоод маш амжилттай оролцон бүтээгдэхүүнээ борлуулчхаад ирсэн.

-ARAGONT НЬ ИХЭМСЭГ, ОМОГ БАРДАМ ГЭСЭН УТГАТАЙ ҮГ-

aragont

-Үзэсгэлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг таиулах ажлуудад хэр оролцдог вэ?

-Идэвхитэй оролцдог байсан. Гэхдээ манай бүтээгдэхүүнийг хүмүүс сонирхож үзнэ үү гэхээс худалдан авалт бага хийдэг. Цөөн тоогоор хийгддэг учраас сонирхоод л үлддэг. Үзэсгэлэнд оролцохоор хэрэглэгчдээ таниад баримжаатай болдог.

-Хэр ашигтай ажилладаг вэ?

-Ашиг маань ур чадвар дээр гардаг. Удахгүй өөрийн гэсэн өнгө аястай дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй байна. Төсөв санхүүгээ хэлэлцээд л явна.

-Монголын зах зээлийг яаж харж байна вэ? Өрсөлдөгчид ихтэй юу?

- Би хувьдаа Монголийн арьс ширний үйлдвэрлэлийг хөгжөөсэй гэж боддог. Олон хүнд зорулж хийдэг үйлдвэрүүд бол гутал цүнх түрийвчнийх гээд төрөлжөөд их хөгжсөн. Харин арт чиглэлээр арьсан эдлэл сийлбэр хийдэг цөөн хэдэн уран бүтээлчид байдаг. Өрсөлдөөн гэхээс илүү хамт хөгжих хандлага гаргадаг.

-Аragont хэмээх нэр нь ямар утгатай вэ?

-Анх урлангынхаа нэрийг өгөх гээд нэр их судалсан. Нууц товчооны бүх нэрийг брэндүүд авчихсан байсан. Тиймээс Англи хэлнээс ихэмсэг омог бардам гэдэг утгатай Arragont гэдэг үгнээс санаа авч өөрчлөөд логоныхоо бардам дүрстэй уялдуулан ийм нэр өгсөн. Дээрэлхүү бүдүүлэг гэсэн утгаар бус ихэмсэг эрхэмсэг гэсэн утгатай.

-ХҮМҮҮСИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ГАРГАСАН САНААНААС САЙХАН БҮТЭЭЛ ТӨРДӨГ-

aragont

-Ойрын зорилго тань юу вэ?

-Дэлгүүрээ нээхийг зорилгоо болгосон байна. Түүнчлэн бизнесийн бус уран бүтээлч утгаараа үзэсгэлэн гаргахаар бүтээлүүд бэлдэж байгаа.

-Хамгийн сонирхолтой захиалга юу байсан бэ?

-Ихэнх захиалгууд сонирхолтой байдаг. Мотоциклын өмсгөл нь их сонирхолтой байсан. Бараг 14 хоногын турш хийсэн.

-Урлангаа нээхэд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

- Тийм ч их саад байгаагүй. Хүний нөөц жаахан хэцүү байсан. Хүмүүст танигдахын хувьд бол нэг үйлчлүүлэгч маань өөр нэгнийг аваад ирдэг. Хамгийн гол нь хэрэглэгчид маань сэтгэл ханамжтай байдаг.

-Гэр бүлийн бизнесийн давуу тал нь юу вэ?

-Хурдан амжилтанд хүрэхэд сайн хамтрагч их чухал. Гэр бүлийн бизнесийн давуу тал нь нэг зүгт нэг сэтгэлээр ханддаг учраас давуу тал болдог. Мөн санхүүгийн асуудал гардаггүй. Залуучуудад хандаж хэлэхэд нэгнээ битгий дуураж хурдан амжилтанд хүрэхийг эрмэлзээрэй. Удаанаар тогтвортой хөгжөөрэй гэж хэлье дээ.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Бид сэтгэл зүрхээ зориулж, ур чадвараа гарган бүтээгдэхүүнээ хийдэг учраас хүмүүст үнэ цэнэтэй байдаг. Хүмүүс бэлэн бараа хүсээд байдаг. Ямар бараа хүсч буйгаа сайн хэлж өгч хамтдаа бүтээлч байхыг манай зүгээс хүсдэг. Хүмүүсийн өөрсдөө гаргасан санаанаас сайхан бүтээлүүд төрдөг.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Холбогдох утас: 99807726

Пэйж хуудсаар нь зочлох бол ЭНД дарна уу.

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Ч.ОТГОНБАЯР

aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont
aragont

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-22 14:49

Preisvergleich Cialis 20 Mg 12 Secure Ordering Isotretinoin Cytotec Une Journee [url=http://mdsmeds.com]cialis[/url] Cuanto Dura Priligy Prix Du Cytotec Buy Vytorin

MatFuse
MatFuse
2020-01-28 10:16

Pak Coupon [url=http://cialisjh.com]Buy Cialis[/url] Viagra Ohne Rezept Deutschland Kaufen Buy Cialis Canadianpharmacy

StevSlarie
StevSlarie
2020-02-03 13:54

Viagra Online Canadian http://buyciallisonline.com/# - Buy Cialis Viagra (Brand) For Sale In Australia Cialis Rx Site 24 Buy Cheap Viagra Products

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 06:20

Lexin Cephalexin http://viacialisns.com/# - Buy Cialis The Canadian Medstore No Percription cialis Pentoxifylline To Buy

Холбоотой мэдээ

Back to top button