ДЭЛХИЙ

Хадны завсар дөрөв хоног гацсан эр аврагджээ

Камбож улсын Баттамбанг мужийн агуйн хадны завсар хоол, усгүйгээр дөрөв хоног гацсан эрийг аварсан байна.

Тэрбээр “Sum Bora” агуйн хадны завсарт унаж, гацсан бөгөөд аврагчдыг ирэх хүртэл гэрлээр дохио өгч байжээ. 28 настай эрийг гэр бүлийнхэн нь алга болсноос хойш хоёр хоногийн дараа хайж эхэлсэн аж. Эрэн хайх ажиллагаанд 200 гаруй хүн оролцсон байна. Аврагчид 10 цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд түүнийг хадны завсраас гарган авч, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна.

Уг үйл явдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс “Chakrai” уул руу авирах, аялахыг хориглосон гэж цагдаагийн газрын дарга Сарет Висет орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button