ДЭЛХИЙ

Ковид тусаад 13 сар эмнэлэгт хэвтсэн эмэгтэй дахин алхаж сурах хэрэгтэй болжээ

Коронавирусийн халдвар авсны улмаас 13 сар эмнэлэгт хэвтсэн Англи эмэгтэй дахин алхаж сурах хэрэгтэй болжээ. 38 настай Рэйчел Бут өнгөрсөн жил “КОВИД-19” болон нойр булчирхайн үрэвслээр зэрэг өвчилснөө мэдээд сэтгэлээр их унасан байна. Теессайд хотод амьдардаг тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард маш хүчтэй цээж хорсох өвдөлт өгсөн аж.

Түүнийг Мидлсбро дахь Жеймс Күүкийн их сургуулийн эмнэлэг рүү түргэний машинаар хүргэж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Өвчнийхөө улмаас ярьж, алхаж эсвэл босож чадахгүй байсан хатагтай Бутыг Ньюкасл дахь Фрийманы эмнэлэг рүү шилжүүлжээ. Тус эмнэлэг нь нойр булчирхайн үрэвслийн тал дээр мэргэшсэн байгууллага юм.

Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад аюулгүй байдлын улмаас түүнд ирэх эргэлтийг хязгаарласан нь хатагтай Бутын сэтгэлийн байдалд муугаар нөлөөлжээ. Тэрбээр хэлэхдээ “Би хүмүүстэй хэдэн удаа ярьж үзсэн ч миний хоолой өвдөөд их хэцүү байсан. Хэсэг хугацааны дараа миний ээж намайг эргэх боложмтой болсон” гэжээ. Хатагтай Бут одоо хоёр хөл дэрээ алхахыг дахин сурж байгаа.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ковид аймаар
.2 сар хэвтсэн ч хий ханиалгаж намдахгүй.толгой өвдөж дайвалзаад хоол идэхээр шууд гүйлгээд гаргачихаж байна.Их хорон муухай тахал байна.10 гаран хоног алхаж чадахгүй байсан.Одоо ч сайжрахгүй толгой өвдөөд тэй байна .

Холбоотой мэдээ

Back to top button