НИЙГЭМОРОН НУТАГ

Бүх сумын бүртгэлийн байгууллага дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болно

Монгол Улсын хэмжээнд “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” төслийг ирэх оноос хэрэгжүүлнэ. БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх эл төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын бүртгэлийн байгууллагууд дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болох аж.

Мөн нийслэлийн есөн дүүргийн 152 хороог ч орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй болгохоор төлөвлөжээ. Төслийн багийнхан ирэх аравдугаар сард Монголд ирж, орон нутагт ажиллан, судалгаа хийх гэнэ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button