Нийгмийн

Японд хууль бус манганы сайт ажиллуулсан хүнд 3 жилийн хорих ял өгчээ

Японд “One Piece” гэх мэт алдартай манганы хууль бус сайт ажиллуулж байсан 29 настай эрэгтэйд гурван жилийн хорих ял оноосон байна. Фукуока дүүргийн шүүх Роми Хошиног “Manga-Mura” нэртэй сайт ажиллуулж зохиогчийн эрх зөрчсөн хэрэгтэй буруутай гэж үзжээ. Түүнд хорих ялаас гадна 10 сая иений торгууль тавьсан байна.

Манга нь Японоос үүсэлтэй зурагт ном юм. Хууль бус сайтууд манганы зах зээлд 300 тэрбум иений (2.7 тэрбум ам.доллар) хохирол учруулсан гэх тооцоо байдаг. Хошино хууль бус сайт ажиллуулж олсон мөнгөө гадаадын банканд хадгалуулдаг байжээ. Тэрбээр нийтдээ 62 сая иений хадгаламжтай аж. Шүүх хурлын ахлах шүүгч Хироши Камбара түүний хадгаламжийг хураах тушаал буулгасан байна. Камбара хэлэхдээ “Manga-Mura” сайт нь “Зохиогчийн эрхтэй бүтээлийн ашиг олдог бүтцийг устгах аюул учруулж, соёлын хөгжилд саад хийсэн” хэмээжээ.

“One Piece”, “Kingdom” гэх мэт алдартай мангаг хэвлэгч компани болох “Shueisha Inc” Хошиногийн зохих ялаа авсан хэмээсэн байна. “Manga-Mura” сайт устгагдсан ч гэсэн үүнтэй ижил маш олон хууль бус сайт интернет дээр ажилладаг юм.

Эх сурвалж: Kyodo News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button