ДЭЛХИЙ

НҮБ: Этиоп улсад 350,000 хүн өлсгөлөнд өртжээ

НҮБ-ын явуулсан дүн шинжилгээгээр Этиоп улсын Тигр бүсэд амьдардаг 350 мянга гаруй хүн өлсгөлөнд автсан байна. Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард Этиопын засгийн газар Тигрийн Ардын чөлөөлөх фронтын цэргүүдтэй дайтсан билээ. Үүний улмаас тус бүсэнд амьдардаг 5.5 сая хүнд хоол хүнсний тусламж хэрэгтэй болжээ.

Тус байлдааны улмаас олон мянган нэгийн иргэд нас барж 2 сая гаруй хүн орон гэрээ орхиж зугтсан юм. НҮБ-ын тусламжийн дарга Марк Лоукок пүрэв гарагт (2021.06.10) хэлэхдээ “Тигрт яг одоо өлсгөлөн болж байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо дэлхийн бусад хэсгээс хавьгүй их болсон” хэмээжээ. Этиоп улсын засгийн газар нөхцөл байдал тийм хүнд биш байгаа гэж хариу мэдэгдэл хийсэн аж. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Дина Муфти хэлэхдээ Этиоп улс Тигрийн бүсэд хоол хүнсээр тусламж үзүүлж байгаа гэсэн байна.

Хүн амын 20 хувь нь хоол хүнсний дутагдалд орж, гурван хүүхэд тутмын нэг нь хангалттай тэжээл авч чадахгүй байвал өлсгөлөн зарладаг. Өмнө нь Сомали улсад 2011 онд, Өмнөд Судан улсад 2017 онд өлсгөлөн зарлаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button