УЛС ТӨР

УИХ: Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг энэ сарын 25-ны морин цагт тогтоолоо

Өнөөдөр /2021.06.11/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсанд тооцох тухай шийдвэрийг ТББХ-нд хүргүүлсэн. Харин ТББХ уг шийдвэрийг хэлэлцээд, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл гаргасан.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар баталсан. Үүгээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн.

Дараа нь шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг зургадугаар сарын 25-ны 11.40 цагт тогтоох тухай ТББХ-ны тогтоолын төслийг хэлэлцлээ. Асуулт асууж, үг хэлэх УИХ-ын гишүүд байгаагүй тул шууд “Баталъя” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Ингэхэд 61 гишүүн оролцож, 47 гишүүн дэмжсэнээр уг тогтоолын төсөл батлагдлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button