НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Бүх насны иргэн рашаан сувилалд хэвтэхдээ 250.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Бид ЭМДЕГ-тай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Нийслэл болон орон нутгийн 33 рашаан, сувиллыг танилцуулж байсан. Тэгвэл энэ асуудлын хүрээнд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын мэргэжилтэн Т.Дэлгэржаргалтай ярилцлаа.

-ЭМД төлдөг бүх иргэд  ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан рашаан сувиллын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?

-Эрүүл мэндийн даатгалтай бүх насны иргэд рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд ЭМД-ын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд ЭМД шимтгэлээ өөрөө төлдөг болон өндөр настан ахмадууд, нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ асарч буй эхчүүд, 0-18 насны хүүхэд гээд төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь хариуцан төлдөг хүмүүс бүгд хамрагдах боломжтой.

-ЭМДЕГ-аас хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйл, орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэн хэлбэрээр үзүүлдэг.

ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан рашаан сувиллын үзүүлсэн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлаас 250.000  төгрөгийг, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний зардлаас 319.858-517.483 төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас үзүүлдэг. ЭМД-ын цахим хуудсанд байршуулсан гэрээ байгуулсан рашаан сувиллын мэдээллээс иргэдийн төлөх нэмэлт төлбөрийн мэдээллийг авах боломжтой.

-ЭМДЕГ нийт хэдэн рашаан, сувилалтай гэрээ байгуулсан бэ?

-Зургадугаар сарын 11-ний байдлаар манайх улсын хэмжээнд 33 рашаан, сувилалтай  гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Бид үргэлжлүүлэн хүсэлт гаргасан рашаан, сувиллуудтай гэрээ байгуулж байна.

-Рашаан сувилалд жилдээ хэдэн удаа сувилуулах боломжтой вэ?
-Рашаан сувиллын тусламж, үйлчилгээнд тухайн иргэн өөрийн хяналтад байдаг эмчийн зөвлөсний дагуу сувилуулна.

 -Рашаан, сувилалд очихдоо ямар бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Эмнэлгээс олгосон рашаан сувилалд илгээх бичиг, иргэний үнэмлэх, амбулаторийн хяналтын карт зэрэг бичиг баримтыг бүрдүүлдэг.

         Л.ДӨЛГӨӨН

ХОЛБООТОЙ КОНТЕНТ:

ТАНИЛЦ: Даатгалаар үйлчилгээ үзүүлэх 33 рашаан, сувилал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-14 15:30

Sain baina uu. Tanitai taarj uulzsanaas hoish duuginh ni setgel saihan hungurj , hool hool bolj saihan ch untaj amarj baina. Eejiigee haraad olon yum bodloo. Boldogson bol ajil hiij eejdee joohon ch boltugai nemer bolohson.

Зочин
Зочин
2021-06-14 15:31

Bas eej tani huduu aj ahiun yumiig eej barag bolgochihshig bolson. Dasni dugaar edriig ni avj bnle. Yagaad zarim ulsuudiig aimar muuhai aashilj baihad uuriinh ni tuluu yum hiigeed zugeer bgaad bdg baina aa.Ertontsiig uzeh uzel ni uur yum bailguide.tanii ch az yumu ?za ter ch yahav. Eej uuruu tanid heleh baih.Ih zavgui baigaa.

Зочин
Зочин
2021-06-14 15:31

Namaig enuugeer haritsaad bichig barimt , nuguu yariad baigaa zuilsuudee zohitsuulaad avchih gesen yumaa. 5.22nd surguuli duussan yum chini barag avtsan baigaa tegeed minii tursun udruur uguh gej bga baih geed yarij baisan. Bi ch duugai l sonsood suuj baisan.
Taniig bid 2iin nariin zuilsiig sain meddeg uchraas bugdiig ni helsen heleegui zohitsuulaad bolgotson baigaa gej ih itgeltei yarij baina leeshuu.

Зочин
Зочин
2021-06-14 15:43

1-4 dead mash sain hariltsay . 5 dahid ta mash saihan taivan baij bai. Duu ni hiih ajiltai bish medeegee bainga haraad baij baina aa

Зочин
Зочин
2021-06-14 17:23

sain uu, haldbar ih tul bolgoomgtoi. chi sain baina. bichig barimt arai boloogui

Холбоотой мэдээ

Back to top button