НИЙГЭМЯрилцлага

50 жилийн дараа “Монгол транс” сор бүтээлээ сэргээсэн зураач Г.Дунбүрээтэй ярилцлаа

Манай улсад интернет сүлжээ төдийлөн сайн хөгжөөгүй байхад устаж, гэмтсэн уран бүтээлүүдийг бидний зарим нь сайн мэддэггүй. Тухайн үедээ хэчнээн алдартай байсан ч зураг хөргийг нь авч үлдээгүй болохоор бүтээлүүдийн зарим нь цахим орчинд хайлт хийсэн ч олдохгүй нь бий. 2000-аад оны үеийн зарим сор бүтээлүүд олон нийтийн сүлжээнд байтугай бидний оюун санаанаас арчигдсан нь харамсалтай.

Монголын уран зургийн галерейд 2009 оны таван сарын 19-нд гал гарснаар тавь гаруй уран бүтээл гэмтэж, зарим нь дахин сэргээгдэх боломжгүй болсон юм.

Тэгвэл эдгээр бүтээлүүдийн заримыг дахин харах цаг удахгүй ирэх нь. Монголын уран зургийн галерейгаас “Бүтээл үрчлүүлэх” олон улсын хөтөлбөрийг анх удаа улсдаа зохион байгуулж эхэлсэн нь үүнийг боломжтой болгосон юм. Хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” бичил төсөл 2020 оноос эхэлсэн. Үүгээр сэргээн засварлах боломжгүй, галын гэмтэлтэй бүтээлүүдийг анх бүтээсэн уран бүтээлчээр дахин бүтээлгэх аж.

Дээрх төслийн хүрээнд Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн “Монгол транс”(1971) бүтээл өнгөрсөн сард сэргээн бүтээгджээ. Энэ уран зураг нь манай улсын тээврийн хөгжлийг харуулсан түүхэн ач холбогдол бүхий Монголын дүрслэх урлагийн сор бүтээл юм. Зураач Г.Дунбүрээ 30 настайдаа Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан уг бүтээлийг зурсан. Тэгвэл 50 жилийн дараа буюу 80 насандаа дахин бүтээсэн нь энэ юм. Бид зураач Дунбүрээтэй холбогдон энэ талаар ярилцлаа.

-“МОНГОЛ ТРАНС” НЬ БОДИТ УРАН ЗУРГИЙН АРГААР ЗУРАГДСАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛ-

-Та бидэнд “Монгол транс” бүтээлийнхээ талаар танилцуулаач?

Энэ зургийг улс тунхагласны 50 жилийн ойгоор 1971 онд зурж байсан юм. Тэр үед зөвлөлтийн тусламжтайгаар “Монгол транс” байгуулагдаж, Монгол хүн анх удаа техник хэрэглэж эхэлсэн. Би зургаараа тэр үеийг морин өртөөнөөс техникт шилжих явцаар түүхчилж харуулсан гэх үү дээ.

Бүтээлд дүрсэлсэн машин бол таван тонны даацтай, манайд орж ирж байсан анхны механик унаа. Ард хэсэгт нь харин тухайн үеийн дайлын хороо гэх газрыг дүрсэлсэн. Яг суурин дээр нь одоогийн драмын театр байдаг. Дээрх санаанаас гадна Монголд анх эмэгтэй хүн инженер болсоныг хүүхдээ дагуулсан эмэгтэйгээр давхар харуулж өгөхийг зорьсон. Ерөнхийдөө Монгол хүн техникийн дэвшлийг эзэмшиж байгааг илэрхийлсэн зураг юм.

-Энэхүү бүтээл тань юугаараа онцлогтой вэ?

Анхны гэдэг үг энэ зургийг тодорхойлох байх. “Монгол транс” бол бодит уран зургийн аргаар зурагдсан анхны уран бүтээл. Уламжлалт Монгол зургийг Европ зургийн өнгө аястай хослуулан бүтээсэн гэсэн үг.

Энэ бүтээлийг зурахаас гадна судалгааг хийх гэж хоёр сар болсон. Тухайн үедээ анхны техникийг эзэмшиж байсан богдын жолооч нартай уулзаж мэдээлэл авч байсан. Нийтдээ жил гаран ажиллаж байж гарсан уран бүтээл юм. Дахин сэргээн бүтээхэд хагас жил шаардсан.

Манайд гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлаж байснаас шатсан зургийг дахин бүтээсэн тохиолдол өмнө нь байгаагүй. Нэг ёсны түүхт үйл явдал болсон юм уу даа. Энэ том ажлын ард гарахад Соёлын яам, Монголын уран зургийн галерейн дэмжлэг их байсан. Ямартай ч дахин бүтээсэндээ маш их баяртай байна.

-Сэргээн зурсан бүтээл тань таны бодлоор өмнөхтэйгөө адилхан болсон уу?

Би өөрөө гардаж хийсэн учир бүтээл зохион байгуулалт нь яг байх ёстой хэмжээгээрээ хийгдсэн. Өнгөний хувьд бараг л хуучнаасаа илүү болсон гэж итгэлтэй хэлнэ. Анх зурж байсан 30 настай үеэ бодвол одоо хамаагүй туршлага суусан шүү дээ. Улам сайн, нарийн ажиллаж чадсан. Зурахад миний хувьд ямар нэгэн хүндрэл байгаагүй.

-Улсаас болон галерейн зүгээс их дэмжлэг үзүүлсэн гэсэн шүү дээ. Яг ямар талаар тусалсан бэ?

Галерей зургийг сэргээн бүтээх тухай төсөл гаргаж түүнийг Соёлын яамнаас баталж өгсөн. Төрөөс ч энэ тал дээр их анхаарч авч үзсэн гэж харж байна. Материал болон бусад зардлыг бүгдийг улсын төсвөөс гаргасан. Соёлын биет өвийг сэргээн засварлах төв, галерейн хамтын зүтгэл, тэдний хүсэл эрмэлзлээр энэ төсөл батлагдсан. Олон ч хүний хөдөлмөр энэ ажилд шингэсэн юм шүү.

-“НАС ДЭЭР ГАРСАН” ГЭДЭГ ҮГЭЭР УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ ЗОХИСГҮЙ-

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Би арван нэгдүгээр сард уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гээд бэлдэж байгаа. Нийслэл хүрээ, Их хүрээ, Монгол улс гэх сэдэвтэй. Малчин хүмүүс ард түмний аж амьдралыг харуулсан бүтээн байгуулалтын талаар зургууд энэ үзэсгэлэнд голчлон тавигдах юм. Миний бодлоор “нас дээр гарсан” гэдэг үгээр уран бүтээлч хүнийг тодорхойлох нь зохисгүй. Уран бүтээлчийн нас хэд байх бүтээн туурвихад нь огт хамаагүй зүйл. Харин ч олон жил зурах тусам туршлага сууж, илүү чанартай бүтээл гардаг гэж боддог. Би энэ үзлийг барьж ажилладаг хүн дээ.

-Нийтдээ өдийг хүртэл та хэдэн уран бүтээл бүтээж байв?

Зурсан зургуудаа яг тоолж байгаагүй. Бүрэн хэмжээний бүтээл 500-700 орчим гаргасан. Харин судалбар зураг гэвэл гурван мянга орчим бий.

Зарим уран бүтээлүүд маань гадаад, дотоодод хувь хүмүүсийн гар дээр нэлээдгүй бий. Ихэнхдээ түүхчилсэн сэдвээр туурвих дуртай. Арга барилын хувьд би өөрөө хуучны хүн шүү дээ. Бодит уран зургийн аргад өөрийн өнгө төрхийг шингээж ажилладаг. Байнга судалбар хийж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Зурахгүй үедээ ч үргэлж тэр талаараа судалж, бодож явдаг юм. Түүхчидтэй уулзана, гадаадын болон дотоодын хүмүүсийн хийсэн судалгаа, мэдээллүүдийг цуглуулна. Ер нь зураг зурахад тухайн сэдвийнхээ талаар баримт, мэдээлэл их цуглуулдаг.

Уран бүтээлч хүний хувьд бүтээл бүр нь нандин. Хуучирч элэгдсэн зургуудаа ч би өөрөө байнга сэргээн засдаг.

-Гадаад дотоодод хэр их үзэсгэлэн гаргасан бэ?

Европ болон Азийн хэд хэдэн орнуудаар бие дааж болон нөхдийн хамтаар үзэсгэлэн гаргасан. Солонгост 2019 оноос хойш бараг жил алгасахгүй үзэсгэлэн тавьж байгаа. Харин хамгийн сүүлд Хятад улсад эртний түүх соёлыг харуулсан “Цайны замаар” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ найзуудын хамтаар гаргасан.

-Танд гэмтсэн бүтээлүүд хэд хэд байгаа гэсэн. Тэднийгээ бас сэргээн бүтээх бодол бий юу?

Хуучин шатсан зургуудаа ​дахин сэргээж зурах зорилготой байна. Төсөл нь үргэлжилэн явагдаж байгаа. Галлерей шатах үед миний найм орчим зураг тэнд байсан. Тэдний зүгээс зарим зургуудыг маань сэргээн засварласан байна лээ. Уран бүтээлч хүний хувьд бүтээл бүр нь нандин байдаг. Тиймээс зургуудаа аль болох л сэргээхийг зорьж байгаа. Хуучирч элэгдсэн зургуудаа ч би өөрөө байнга сэргээн засдаг.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-22 10:32

Болхидуу л зураг байна. Гэр бүлээ тэжээж чаддаг болов уу

Зочин
Зочин
2021-07-22 20:59

Чаддаггүй бол юу гэж? Чи туслах нь уу?

Кса
Кса
2021-07-23 11:14

Энэ шүүмжлээд байгаа оркд: Чам шиг саяхан көдөөнөөс ирсэн оркууд урлагийн бүтээлээс тааша�##� авч чадах сэтгэл ханамж, аз жарг�##� гэж байхгүй нь харамс�##�тай яа. Зөвхөн гошин шогоо харж л гэнэт гэнэт худлаа маасайна.

Хүрэлсүх
Хүрэлсүх
2021-07-24 22:14

10 ямаа гэдэг зургийг нь хуулаад зурж байлаа 20 жилийн өмнө хүүхэд байх даа

Зочин
Зочин
2021-07-25 15:09

Сайхан ярилцлага болжээ

Наран
Наран
2021-07-26 10:17

Урлагийг хараад таашааж чаддаггүй хүн чимээгүй л өнгөрөх хэрэгтэй. Өөрийгөө л эвгүй байд�##�д оруулна. Тэгээд ч энд монгол транс бүтээлын зураг ороогүй байна. Мөн уран бүтээлч бүр гэр бүлээ тэжээх гэж бус өөрийн хүсэл сонирхол, авьяасаараа хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-07-26 15:26

Very nice!

Tuwshin
Tuwshin
2021-07-30 22:14

Mundag zuraach shuu uran buteelin amjilt husie.

is there a generic for viagra
is there a generic for viagra
2021-10-30 22:09

Amoxicillin Horse

Stromectol
Stromectol
2021-11-02 03:37

Baclofene Et Lyrica

brand name cialis online
brand name cialis online
2021-11-07 00:22

Cialis Tratamiento Cancer

Propecia
Propecia
2021-11-08 14:59

Where To Order Alli

furosemide hypokalemia
furosemide hypokalemia
2021-11-09 06:13

Amoxicillin 500 Side Effects

Prednisone
Prednisone
2021-11-10 19:41

cialis gimnasio

Viagra
Viagra
2021-11-12 09:14

Prix Cialis Grande Pharmacie Lyonnaise

plaquenil indications
plaquenil indications
2021-12-04 22:50

Buy Ciprofloxacin Hydrochloride

cialis cheapest online prices
cialis cheapest online prices
2021-12-05 02:14

Acquistare Cialis Soft

Холбоотой мэдээ

Back to top button