ДЭЛХИЙ

Хонконгоос Тайвань руу цагаачлах иргэд олширчээ

Хонконгт “Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл”-ийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөнтэй холбогдуулан Тайвань руу цагаачлах Хонконг иргэдийн тоо 28 хувиар өсжээ.

"Хонконгийн жагсагчид, цагдаагийн ажилтнуудын дунд мөргөлдөөнүүд үүсч, Бээжин байр сууриасаа ухрах төлөвгүй байгаатай холбоотойгоор тус онцгой бүсээс Тайвань руу цагаачилсан иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 28 хувиар өссөн” хэмээн Тайванийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

“Bloomberg” агентлагийн мэдээнд дурдсанаар, энэ оны эхний хагаст Тайваньд цагаачилсан иргэдийн 9.4 хувийг Хонконгийн иргэд эзэлж байсан бөгөөд Тайванийг Хонконгтой харьцуулахад орон сууцны үнэ хямд, ажлын байр олон, амьдрах орчин аюулгүй хэмээн үзжээ.

Тайваньд цагаачлах хүсэлтэй Хонконг иргэдийн тоо цаашид өсөх төлөвтэй байгаа бөгөөд Тайванийн Засгийн газар тус онцгой бүсийн иргэдийн хүсэлтэд тоо хэмжээ тогтоогоогүйгээс гадна Хонконгоос илүү олон цагаач хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button