ДЭЛХИЙ

Нурмагомедов “UFC”-гийн жагсаалтын хоёрт бичигджээ

Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов тус холбооны шинэчилсэн жагсаалтад байраа ахиулан хоёрдугаарт бичигджээ.

UFC-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Нурмагомедов Америкийн тулаанч Даниэль Кормьег нэгдүгээр байраас ухарч, долдугаарт бичигдсэний дараа жагсаалтын хоёрдугаарт оржээ.

Кормье нутаг нэгт Стипе Миочичтэй хийсэн тулааны дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялагдаж, UFC-гийн хүнд жингийн аваргын бүсээ алдсан юм. Өдгөө 40 настай Кормье 22 удаа ялж, хоёр удаа ялагдсан байна.

Жагсаалтын нэгдүгээрт хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч Америкийн тулаанч Жон Жонс бичигдсэн бол Миочич дөрөвдүгээрт оржээ. Нурмагомедовын дараагийн өрсөлдөгч болох Америкийн тамирчин Дастин Порье наймдугаар бичигдсэн байна. Жингийн хоёр ангилалд UFC-гийн аваргын цолыг эзэмшиж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор 13 дугаарт орсон байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button