ДЭЛХИЙ

Риа Новости: Афганистаны ерөнхийлөгч дөрвөн машин дүүрэн мөнгөтэй дүрвэсэн

Өчигдөр талибууд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж, 20 жил үргэлжилсэн дайн дууссан талаар мэдэгдээд байна. Үүний өмнөхөн Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн билээ. Харин түүнийг дөрвөн машин дүүрэн мөнгөтэй, Афганистанаас ниссэн гэж ОХУ-ын Риа Новости агентлаг мэдээлжээ.

Энэ талаар Афганистан дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ишенко мэдээлэл өгсөн аж. Тэрбээр эх сурвалжаа дурдалгүйгээр “Гани дөрвөн машин бэлэн мөнгөтэй нисэх буудалд ирсэн. Мөнгө нисдэг тэргэнд багтахгүй байсан тул заримыг нь орхиод явсан” хэмээжээ.

Ашраф Гани ардчилсан зарчмаар сонгогдсон тус улсын анхны ерөнхийлөгч юм. Ажиллаж байх хугацаандаа АНУ-тай нягт түншилж, олон сая ам.долларын санхүүжилт татсан гэдгээрээ онцлог юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-17 12:18

хаха хажууд нь цуураад байх юмаа хаха

Холбоотой мэдээ

Back to top button