НийгмийнНИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

СУРВАЛЖИЛГА: Тавдугаар сард 22 сая байсан “Prius-40” автомашин 30 саяд хүрчээ

Цар тахлаас үүдэн хил гааль хаагдаж, бараа бүтээгдэхүүн саатаад удлаа. Үүнээс үүдэн улсын хэмжээнд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляцын түвшин 7.9-д хүрээд, зорилтот түвшинг давахад ганц бутархай үлдэв. Дан ганц өргөн хэрэглээний бараанаас гадна хүний хоёр дугаар хэрэгцээний бараа ч үнээ нэмжээ. Үүний нэг нь авто худалдаа юм. Иймд бид “Да хүрээ” авто худалдааны төвлөрсөн төвөөс авто машины үнийн өсөлт болон иргэдийн байр суурийг сурвалжиллаа.

Бичлэгийг энд дарж үзээрэй

ХУДАЛДАН АВАГЧ: СОНГОЛТ ЦӨӨРЧ, ҮНЭ ӨСЖЭЭ

Би Prius-40 маркийн машин сонирхож байна. Тавдугаар сард үзэхэд 22 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин өнөөдөр 27 сая болчихжээ. Зарим нь 30 сая гэж байна. STEMA 29 саятай. Үнэ үнэхээр өссөн байна. Сэтгэлд таарсан машин олдохгүй. Сонголт цөөрөөд их мууджээ.

Сарын өмнө “Мянган машин авто зогсоол”-оос машин үзсэн. Тэр үеэс дахиад гурав, дөрвөн саяар өссөн байна. Үнийн өсөлтөө контейнертой холбож тайлбарлаж байна лээ. Тээврийн үнэ нэмэгдсэн л гэнэ. Сонголт үнэхээр муу байна. Өмнө нь энэ талбай нь дүүрэн байдаг байсан бол одоо сийрэгжчихжээ.Ноднингийн өдийд 40 саяар зарагдаж байсан машин 60 сая давсан байна. Хавартай харьцуулбал жижиг тэрэг 3-5 сая, арай том машин нь 5-10 саяар нэмэгдсэн байна. Наймаачдаас гадна ченжүүдийн хөөрөгдөл ч харагдлаа. RX маркийн машин жилийн өмнө 36 саяар авсан. Харин энэ жил 40 нэлээн давсан байна.

ЧЕНЖ: ИРГЭД ДАЛИМДУУЛАН ХУУЧИН ТЭРГЭЭ ҮНЭД ОРУУЛЖ БАЙНА

Гаалийн татвар төлөөд орж ирдэг машинууд Тянжинь боомтод гацах болсон. Үнэ нь өмнөхөөсөө 1000 юаниар нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн гаалийн татвар төлж байгаа тээврийн хэрэгслүүд үнээ нэмжээ. Харин дотоодод унаж байсан хуучин машинаа борлуулах гэж байгаа хүмүүс гаалийн машины үнийг судлаад өнөөх хуучин машинаа үнэд оруулж зараад байна. Энэ бол зохиомол үнийн хөөрөгдөл. Монголчууд өөрсдөө их бэртэгчин байна. Зах зээлээ дагаад үнээ нэмэх нь зүйн хэрэг ч гэлээ Монголд үнэ нь өссөн бараа буцаж буух нь ховор. Ялангуяа авто машин. Буусан ч хөөрөгдсөнөөсөө маш багаар нэр төдий оромдож л бууна. Тиймээс дотооддоо унаж байсан хуучин тэрэгний үнэ өсөхгүй хямд байгаад байх юм бол гаалиар орж ирж байгаа машиныг тэр бүр сонгохгүй байх магадлалтай. Харин хил гааль асуудалгүй болсон үед худалдаачид нь ченжүүд бидний жишигт нийцүүлж үнээ буулгана шүү дээ.

ЗАСВАРЧИН: ГААЛИАР ОРЖ ИРЭХ СЭЛБЭГИЙН ҮНЭ Ч МӨН НЭМЭГДСЭН

Гаалиар орж ирж байгаа бүх барааны үнэ өссөн. Сэлбэг ч мөн ялгаагүй. Хуучин машиныг засаж сэлбээд зарах гэхээр зарим сэлбэг тасарсан. Зарим нь үнээ бүтэн нэг нугалсан аж. Бүр машины гялбагч хуулга, оруулга хүртэл өнөөдрийн байдлаар тасарсан. Тиймээс авто хэрэгслийн үнэ өнөөдрийн түвшин хүртлээ нэмэгдсэн гэж харж болно. Надад өдөрт засаж худалдаанд гаргана гэсэн олон машин ирдэг байсан бол одоо зарах машин цөөдөж засварлах машины тоо эрс буурлаа.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: УГ НЬ ӨДИЙД УРГАЦ ХУРААЛТ, ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ГЭЭД ЭРЭЛТ ҮҮСДЭГ

Хүмүүс ховор байна. Манай зогсоол энгийн үедээ дүүрч, зарим машинаа өөр хашаанд хадгалуулдаг байлаа. Харин өнөөдөр эл хуль, зогсоол нь сийрэг байна. Хэзээ ч Да хүрээ ийм төрхтэй байгаагүй. Уг нь өдийг ургац хураалт эхэлж Портер, Бонго их зарагддаг. Харин хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулж хүүхэд зөөх суудлын тэрэг борлогддог юм. Портер, Бонго цар тахалгүй үед Да хүрээ захад хамгийн элбэг, сонголт арвин машин нь байсан. Харин хилээр машин орж ирэх нь цөөрч, гацаад энэ төрлийн машин ч сонголтгүй болж үлдлээ. Ийм байхад бусад машинууд ховордож, сонголтгүй байх нь аргагүй юм.

БНХАУ-ын Тянжинь боомтод бараа маань гацсан. Мөн контейнерын үнэ нэмэгдэж нэг контейнер тутамд 1000 юань нэмэгдлээ. Үүнээс үүдэн барааны хомстолд орж, үнэ нэмэгдэж байна. Гэхдээ нэг контейнерт дөрвөн машин багтдаг.

Бараа гацаж байгаад 100 хувь БНХАУ болон Монгол улсын эрх ашиг байна гэж харж байгаа. Монгол улсын Засгийн газар БНХАУ-аас зүгээр л нэг бараа материалыг нааш оруулахгүй байгаа нь учиртай. Хэдий манай улс БНХАУ-аас хараат ч гэлээ хэлэлцээр хийхэд л асуудал үгүй. Бараа тээврийн үнэ ч тэнгэрт хадаад бэлэн мөнгөтэй харьцдаг бүхий салбар хохирч байгаа.

Бараа материалын үнэ нэмэгдэнэ гэдэг хүн нэг бүрийн авдаг бүтээгдэхүүний үнэ өсөж байна л гэсэн үг. Харин яагаад энэ зүйлд Засгийн газрын бодлого татуу байна гэхээр тэд тог, ус, цахилгаан, дулаан гээд хэрэглээний зардлыг тэглэсэн. Түүнийхээ алдагдлыг хүн нэг бүрийн гарт мэдрэгдэх бараа үйлчилгээний үнийг хөөрөгдүүлж алдагдлаа нөхөж байгаа юм. Иргэд бид тэнэг биш шүү дээ. Ард иргэд гаалиар орж ирээгүй, дотоодод унаж байсан тэргээ эдийн засгийн болон хил гаалийн асуудалтай энэ үед үнээ нэмж зараад улсаа бодохгүй байна. Улсын зохицуулах толгойнуудын жишгээр л амьдралаа авч яваа харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-23 09:22

Өмнө орж ирээд борлогдоогүй байсан машинууд дагаад үнэ нь өссөн.Хямд орж ирсэн машины үнэ ч өслөө .Энэ шударга биш .Д�##�имдуулж бүгдийг нь хамт өсгөчихдөг .Энэ ченж нэртэнгүүд бүр даварчихсан нөхдүүд .Хэд ч нуг�##�ж зардаг юм .Түүн дээр нт банкны хүү .Машиныг ер нь хэдээр аваад байгаа юм .Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөөд байгаа нь зөв .Заав�##� японд унаж байсан хуучин машиныг ингэж их өндөр үнээр авч байх нь хэрэггүй биз .Хуучин машинаа тордоод унасан нь дээр

Уншигч
Уншигч
2021-08-23 09:23

Ченжүүдийн хийж байгаа арчаагүй үйлдэл! Японоос ирэх тээврийн зард�##� хуучнаараа байна.Худлаа гэвэл сайт руу нь ороод харахад л тодорхой байна.Манай Монголчуудын нэг муж нэгнийгээ шулах арчаагүй сэтгэл л машиныг үнэд оруулж байна.Тээвэрлэлт л удаж байгаа болохоос өөр үнэ нэмэгдэх ямарч ш�##�тгаан �##�га.

Гэрт
Гэрт
2021-08-23 09:23

Баруун т�##�даа жолооны хүрдтэй автомашиныг хотын хөдөлгөөнд оруулахыг хориглочихвол Япон машин хог болж үнэ нь навс унана. Эсвэл 10 жил болсон машиныг хотын хөдөлгөөнд оруулахыг хориглочихвол Япон машны үнэ хямрахаас гадна автзамын ача�##��##�, хуучин төмрийн хаягд�##� ч буурна.

Шүрээ
Шүрээ
2021-08-23 09:24

Машины үнэ арай дэндүү нэмэгдсэн бн�##�ээ үнийн хөөрөгдөлдөө анхаармаар юмаа ажлаа хийж бгаа �##�бан туша�##�тнууд бнууу?

Гүн үйлс
Гүн үйлс
2021-08-23 09:25

Ченжүүдийн хийж байгаа арчаагүй үйлдэл! Японоос ирэх тээврийн зард�##� хуучнаараа байна.Худлаа гэвэл сайт руу нь ороод харахад л тодорхой байна.Манай Монголчуудын нэг муж нэгнийгээ шулах арчаагүй сэтгэл л машиныг үнэд оруулж байна.Тээвэрлэлт л удаж байгаа болохоос өөр үнэ нэмэгдэх ямарч ш�##�тгаан �##�га.

Zochin
Zochin
2021-08-23 09:26

Bairnii vne bas ostsonn bnleshd tsag minutarl biy biyniigee ashiglaj huurj bdg archaagui uls bol mongolchuud

Jenko
Jenko
2021-08-23 09:27

Boliulaachee ene uniin huurugdluu arai heterhii yumaa mashin geltgui bvh yumnii l une ussun bna arai dendlee

Juju
Juju
2021-08-23 09:51

Mashin avahaa bolioo.dandaa tomriin hog orj bgaa shudee mongold

Зочин
Зочин
2021-08-23 16:20

тэгээд өөрөөсдөө японоос захиж авч үнаач

Javhaa
Javhaa
2021-08-23 17:20

hun bolgon l covidoos bolj hohirj bhad ene hediin hohirliig ygaad hereglegchid nuruun deeree uureh ystoi we? shinee mashin hudaldaj awah gej bga humuus bwal oorsdoo zahiad awchihaa, SBT, forward motors ch bilu. ochij uulzaad 3 say tug l deposit hiih yum bn le. tegeed mashinaa oorsdoo songoj une hiij bgaad awaarai. 45 honogt l orj irdeg yum bn lee. Hil deer mashin udaj bga ntr, udlaa geed 10 honog l nemegdene. Gol n yopon solongos anu'd mashinii une nemegdeeguig bodooroi.

Холбоотой мэдээ

Back to top button