Нийгмийн

Хиаман дээр найрлагсад

АН-ынхан үзэл сурталгүй байна. Өчигдөр гэв гэнэтхэн нөхөн сонгуульд биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлж, нэгдэж байгаагаа зарлав. Бүр ширээ дэлгээд чихэр печень, хиаман дээр найрлаж эвтэй нь аргагүй инээлдэж буй зургаа цахим хуудсаар нэг цацлаа.

Нэг талаар баяр хүргэмээр. Нөгөө талаар бол яаж ийм үзэл сурталгүйн туйлд хүрэв гэж гайхмаар. Хоёр ч сонгуульд хагаралдаж, хэрэлдэж, уралцаж эцэст нь ёроолдоо хүртэл унасан. Сумын, аймгийн, ҮБХ бүр бүлгийн гээд бүх шатанд нь ан цав үүссэн билээ.

Уналтад хүргэсэн гол хүмүүс нь Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг гэж өөрсдөө хуруу зааж чичилдэг. Мэдээж үнэн. М.Тулгат талын АН-ыг С.Эрдэнэ өөрийн эрх ашгийн төлөө хөдөлгөж, турхирч ирсэн. Харин О.Цогтгэрэл талынхыг Х.Баттулга. Х.Баттулгын хувьд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсноор намдаа гараа дүрэх завдал төдийлөн олдохгүй яваа. С.Эрдэнийн хувьд нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн тохироог ч МАН-тай сайхан хийгээд авсан.

Энэ удаагийн сонгууль аль алинд нь төдийлөн “шаанс” гарахгүй тул ийн хяналтаа султгаж өөрийн хүмүүсээ сул орхисон дүр зурагтай. Олон мянган гишүүдийнхээ итгэл үнэмшлийн үүднээс өнөөдүүл нь ч нэгдсэн дүр эсгэх нь.

Тэдний хоорондын тамганы маргаан өдгөө ч дуусаагүй үргэлжилж байгаа. Шүүхийн ямар шатанд дахин эв түнжин муудаж салахыг бид таашгүй билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-18 21:16

АН дахиад л ялагдана, яагаад гэвэл дахиад л гэмт хэрэгтнүүдийг нэр дэвшүүлсэн

Зочин
Зочин
2021-09-18 21:17

Цогтгэрэл гэж гэж хогийн гарыг гуйж Тесогийн хэдэн ажилтангаар сан�##� өгүүлнэ гээд Э.Бат-үүл бүүр хөөрчихсөн явна

Yum
Yum
2021-09-18 21:18

Ene ardchilsan namiinhan owchtei baihaa bvvr 1 huuchin setgelgeeneeesee salagvi ngoo l neg buural vstei hdn owogchvvlee dahij dewshvvlj baidag enenii orond zaluuchuuda demjij baigaa MAH iig demjsenni hamaagvi deer ymaa yaaltachgvi

Холбоотой мэдээ

Back to top button