УЛС ТӨР

Л.Халтар сайд 14.9 тэрбумаар Хэнтийд хоёр нисэх буудал байгуулахаар төсөвлөжээ

Өнөөдөр /2021.10.26/ УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Л.Халтар сайд ирэх онд төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Мэдээллийн үеэр тэрбээр ирэх онд хоёр нисэх буудал шинээр нээхээр төлөвлөж буйг онцолсон юм. Дэлгэрүүлбэл,

  • Хэнтий аймагт “Өндөрхаан” нисэх буудал
  • Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Дэлүүн болдог” нисэх буудлыг барьж, нээхээр төлөвлөж буй аж.

Харин нэг аймагт байгуулах хоёр нисэх буудалд нийтдээ 14.9 тэрбум төгрөг зарлагадахаар 2022 оны төсөвт суулгасан байгаа юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button