УЛС ТӨР

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулагч олон орж ирэх нь надад биш улсад хэрэгтэй

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан асуудлаар дөрвөн гишүүн олны шүүмжлэлд өртсөн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭ БУРУУТГАХГҮЙ. ЗҮГЭЭР ДАВААД ГАРЧИХААР ЗҮЙЛ БИШ-

-Таны өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын хууль” нэлээдгүй шүүмжлүүлж, асуудал дагуулсан. Эцэст нь П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүдийн өмнөөс та гарын үсэг зурчихсан болж хувираад дуусав уу?

-Хуулийг сайн ойлгоогүйгээс нийгэмд буруу ойлголт, бухимдал үүссэн. Үүнд нэлээн сайн тайлбар өгчихсөн гэж бодож байна, өөрийгөө. Дайралт ирэхэд эмэгтэй гишүүдэд яалт ч үгүй хүндээр туссан. П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд нэрээ татсан ч, үргэлжлүүлээд Х.Булгантуяа гишүүн рүү дайрсан. Хувь хүн рүү нь дайраад байгаад гайхаж байна. Түүнээс биш “энэ хуулийн тэр нь болохгүй байна” гэж ярьж байгаа, хуулийн төсөлтэй нь холбоотой зүйл ярьж байгаа хүн алга. Хужаагийн эрлийз, урвагч гэхчлэн. Эсвэл төгссөн сургууль нь буруутай ч юм шиг. Ийм байдлаар дайралтууд үргэлжлээд л байгаа.  

-Гэхдээ зарим гишүүд нэг үнэтэй машин, байр худалдаж авахад хөрөнгө оруулагч нэрээр ороод ирчих юм шиг мэдээллийг анх гаргасан шүү дээ?

-Наадах чинь ташаа мэдээлэл. Хөрөнгө оруулалтын хуулиар “ашгийн төлөө үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгж” хөрөнгө оруулалт хийхийг хэлдэг. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн компани биш л бол байр, машин авах юм бол хөрөнгө оруулалттай ямар ч хамааралгүй шүү дээ. Хувь хүний өөрийн зардал л байхгүй юу. Ташаа мэдээлэл. Үүгээр илтэд ард иргэдийн дургүйцлийг хүргэх гэсэн гэж би харддаг.

-Эмэгтэй гишүүдийг хуулиа уншилгүй гарын үсэг зурсан ч гэцгээсэн?

-Уншаагүй гэж бодохгүй байна. Өдөрт зуу зуун мессежээр ална хядна, фейсбүүкээр хүн тролл нь мэдэгдэхгүй дүүжилнэ, цаазална, хүүхдийг нь хүртэл заналхийлж байхад гээд эмэгтэй хүн яаж тэсэх вэ дээ. Надад хүртэл өчнөөн ирсэн. Би маш олон ярилцлага өглөө. Эмэгтэй гишүүдээ хэзээ ч буруутгахгүй. Зүгээр тэсээд даваад гарчхаар зүйл биш байна. Манай бодлого, зохицуулалт, хууль алдаатай байна. Энэ болгоныг засахын төлөө явахгүй юм бол би энд суугаад ямар хэрэг байгаа юм бэ. Над руу дайрах байх, үзэн ядах байх гээд зүгээр хараад суухгүй. Үүнийгээ тайлбарлаад л цааш явах ёстой шүү дээ. Ингэж л бодоод байна.

-Х.Булгантуяа гишүүнийг намын нөхөд нь толгой дараалан өмөөрсөн, магтсан давлагаа үүсгэлээ шүү дээ?

-Хэд хэдэн ярилцлагаар орж буруу зөрүү ойлголтыг тайлбарлалаа. Гэтэл Булгаа руу дайраад эхэлсэн. Тайлбар өгчхөөд байхад шүү дээ. Хамгийн хачирхалтай нь хуультай холбоотойгоор биш хувь хүн рүү нь дайралт хийгээд байгаа юм л даа.

-10 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГОТОЙ БАЙХАД 1300 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОРЖ ИРЖ БАЙСАН БОЛ 2021 ОНД 35 БОЛТЛОО БУУРСАН-

-Сэдвээ өөрчлөөд гадаадын хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцъя.

-Гадаадын хөрөнгө оруулалтаа яах вэ гэдэг нь манайд үнэхээр тулгамдаж байгаа асуудал мөн. Яах ёстой вэ гэдгээ ч ярих нэн шаардлагатай. Асуудал байна. “Эл асуудалд ийм шийдэл, гарц байж болж байна” гэдэг л процесс явж байгаа юм л даа. Хуулийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгээс болохгүй бүтэхгүй зүйл заалтууд засагдаад, залруулга ороод явах ёстой. Харин өргөн барьсан гишүүд өөрчлөх боломж байдаггүй. Тэгэхээр өргөн барьсан гишүүд ингэе, тэгье гэхээсээ илүү анх өргөн барьсан төслөө л хамгаалаад явна гэсэн үг. Цаашид ажлын хэсэг байгуулагдвал өөрчлөлт оруулаад явах нь нээлттэй юм л даа.

-Хөрөнгө оруулалтын тухай өчүүхэн ч мэдлэггүй хэрнээ “хуулийн төсөлд байсан 100 мянган ам.долларыг багасгаж 50 мянган ам.доллар болгосон” гэж л нийт массаараа уурссан нь ажиглагдсан?

-“Гадаадын хөрөнгө оруулагч” гэх томьёоллыг нь хүмүүс буруу ойлгоод байна. Хэдэн доллар төлөөд гаднаас шууд орж эрх нээгдэх гээд байгаа ч юм шиг буруу ойлголттой байх шиг. Визний асуудал тусдаа шийдэгдэнэ. Тэрнээс биш хөрөнгө оруулалтын хуулиар шууд виз олгоно гэж байдаггүй юм. Виз олгох тухай яриа ч биш. “Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль” болон Засгийн газраас гаргасан журмын дагуу л виз олгодог. Олон нийт босго мөнгийг 50 мянган ам.доллар болгочихвол хэн дуртай нь ороод ирнэ гэж ойлгоод байх шиг. Хөрөнгө оруулагчдын доод босго 50 мянган ам.доллар. Хуулиас улбаалан 50 мянган ам.доллароос дээш хэд байхыг Засгийн газар өөрөө шийднэ. Тэр нь 100, 200 мянган ам.доллар байж ч болох. Тухайн шийдвэрийн дагуу хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нотлох л ёстой асуудал юм. Мөн хоёроос дээш ажлын байр бий болгосон байх ёстой. Хөрөнгө оруулалтын хууль дээр түүнийг бичиж болохгүй л дээ. Хуулиараа гаднынханд эерэг харагдах л чухал. Түүнээс биш тийм заалт байлаа гээд хүссэн нь виз аваад, виз олгоод байх юм биш л дээ. Виз олгох тухай яриа огтоос биш.

-Хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл бодит байдал яг ямар байна вэ?

-2008 он хүртэл 50 мянган ам.доллар гээд оруулж ирсэн бидний босго мөнгө бүр 10 мянган ам.доллар байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль манай улсад анх 1993 онд батлагдаж, 1996 онд гадаад худалдааны агентлагийг байгуулж байсан түүхтэй. Тухайн үед манайд орж ирэх гадаад хөрөнгө оруулалт жилийн 7-17 сая ам.долларын хооронд хэлбэлздэг байсан. 10 мянган ам.доллар байхад олон хятадууд орж ирээгүй шүү дээ. Харин жилд дунджаар 1300 аж ахуй нэгж орж ирдэг байсан. 2008 оноос 50 мянган ам.доллар, 2013 оноос 100 мянган ам.доллар болгосон. Харин 2013 оноос манайд орж ирдэг 1300 аж ахуй нэгж 300-400 болж огцом буурсан байдаг. Харин одоо цар тахалтай үед буюу 2020 онд 79 аж ахуй нэгж, 2021 онд 35 болж бүртгэгдсэн байдаг.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОЛНООР ОРЖ ИРЭХ НЬ ХУВЬ ГАНХУЯГТ АШИГГҮЙ. МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ-

-Яагаад ингэж бага бүртгэгдэх болов?

-Нэг талаараа бидний хуульчлаад байгаа босго мөнгөтэй шууд холбоотой. Учир нь босго мөнгөө байршуулахын тулд өөрийн биеэр Монголд ирэх шаардлагатай болсон. 100 мянган ам.доллароо байршуулаад “Үндэсний хөгжлийн газар”-аас гэрчилгээгээ гартал 30-45 хоног хүлээж, “Улсын бүртгэлийн газар”-аас аж ахуй нэгжийн гэрчилгээгээ авдаг. Ингэж их хоног хугацаа алддаг, зарцуулдаг. Нөгөө талаар коронавирус гарсантай холбоотойгоор манайх руу ирэх нислэг цөөрч, ирлээ ч хөл хорионд орохыг хэн ч хүсэхгүй байх. Өөрөөр хэлбэл манайд хүнд суртлын процесс бий болчхоод байгаа юм. 100 мянган ам.доллар гэх мөнгөн дүн хамаагүй боловч бүртгэлийн процесс хүндрэлтэй болчихсон. Үүнийг л хялбаршуулъя гэсэн юм.

-Тухайлбал?

-Монгол улсын иргэн компани байгуулахад 2-3 цаг л шаардлагатай. Үүнтэй ижил гадаад улсын иргэн хамтарсан компани байгуулахад хүндрэлгүй байх хэрэгтэй. Тэгэнгүүт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байхгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байхгүй болсноор эерэг талтай. Гадаадын хөрөнгө оруулагч компани гэхээр хяналт шалгалт чангарчихдаг. Хоёрдугаарт дэлхийн томоохон компаниудын 70-80 хувь нь стартаппууд. Дэлхийн урсгалтай хамт явах уу, 100 мянган ам.долларын босго тавиад энэ чигээрээ байх уу гэдэг хоёр сонголтын өмнө ирээд байна. Босго хөрөнгийг 100 мянган ам.доллар болгосноор чанартай хөрөнгө оруулалтууд орж ирсэн үү гэвэл бас үгүй. Бид бүгдийг нь үргээчихсэн.

-Босго мөнгөнөөс болсон гэх гээд байна уу?

-Бүгдийг нь энэ босго мөнгөнөөс болсон гэж хэлэхгүй. Маш олон шалтгаантай. Зөвшөөрлийн, хяналт шалгалтын, хуулийн асуудлууд бий. Миний бие одоо “Зөвшөөрлийн тухай хууль” ахалж байна. Мөн “Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хууль” дээр ажиллаж байна. Маш олон хуулиар бизнесийг эрүүлжүүлэхийг зорьж байна. Гадаадын хөрөнгө оруулагч олон орж ирэх нь хувь Х.Ганхуягт хэрэгтэй юу, гэвэл үгүй. Надад ямар ч ач холбогдолгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг тэлнэ. 2013 он хүртэл манай эдийн засаг тогтмол тэлж ирсэн. Түүнээс хойш нэг л хэмжээнд гацчихсан. 12 тэрбум ам.долларын зах зээл дээр гацчихсан. Жилийн 5-6 хувийн өсөлт гараад байгаа. Гэхдээ тэр нь зээлийнх. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт татаж байж эдийн засгийн өсөлт бий болно. Эдийн засаг өсч байж, цалин хөлс бодитоор нэмэгдэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасвал цаана нь бараг юм үлдэхгүй. Ийм л нөхцөл байдалтай байна.

Монгол валют орж ирэх гуравхан эх үүсвэр бий. Гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, зээл. Төмөр замын гарцуудаас болж нүүрс экспорт өсөхгүй. Дээрээс нь коронавирусаас улбаалаад зогсчихлоо. Жилд 36 сая тонн нүүрс экспортолно гэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор 8 сая тонныг л экспортлоод байна. Гадаадын зээл гэтэл 67 хувь буюу таазанд тулчихсан.

-Гадаадын жишиг ямар байдаг бол?

-Ихэнх оронд виз олгох журам гэж бий. Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан журам ч гэж байдаг. энэ салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэж журамлаж болдог. Виз олголтыг хөрөнгө оруулалттайгаа уяж болдог. Тухайлахад, Канадад хөрөнгө оруулалтын виз авъя гэвэл бодитой бизнесээс хамаараад дүнгүүд нь өөр өөр байдаг. Санхүүгийн хөрөнгө оруулагч 800 мянган ам.доллароос дээш гэхчлэн зохицуулалтуудыг Засгийн газар нь өөрөө шийддэг. Ямар салбар руу, хэр хэмжээний хөрөнгө оруулалт татахаа өөрсдөө мэднэ гэсэн үг.

-ДӨРВӨН ТЭРБУМААР НЭГ СУРГУУЛЬ БАРИХ САНАЛ ӨГСӨН-

-Гишүүдээс дөрвөн тэрбумын санал авсан. Засгийн газар нь УИХ-аа лоббидож байгаа гэх. Та саналаа өгсөн үү. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Саналаа өгсөн. Үнэндээ дөрвөн тэрбум төгрөг нэг сургууль ч барихад хүрэхгүй шүү дээ. 280 хүүхдийн цэцэрлэг барихад таван тэрбум шаардлагатай. 2024 он хүртэл өөрийнхөө тойргийн бүх хороодыг цэцэрлэг, сургуультай болгоно гэсэн зорилт тавьсан. Одоогоор цэцэрлэггүй таван хороо байна. Гэхдээ 22 дугаар хорооны цэцэрлэгийн ажил энэ жил ямартай ч эхэлсэн. Одоо цэцэрлэггүй дөрөв, сургуульгүй 11 хороо байна. Хороо сургуульгүй байна гэдэг нь нэгдүгээрт хүний эрхийн асуудал, хоёрдугаарт түгжрэлийн эх үүсвэр. Хөдөө орон нутагт анги дүүргэлт 50-60 хувьтай байхад нийслэлд нэг ангид 50-60 хүүхэд сууж байна. Тиймээс цэцэрлэг, сургуулийн асуудал толгойн өвчин. Тиймээс бид түгжрэлээ шийдье гэвэл сургууль цэцэрлэгийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Гэрээсээ гараад таван минут алхаад л ордог байвал түгжрэлийн асуудал байхгүй шүү дээ. Үүний төлөө л зорьж ажиллах шаардлагатай байна. Ирэх онд 4 тэрбумын санал өгөөрэй гэсэн. Би нэг сургуулийн санал өгсөн. Харин эрүүл мэндийн асуудал даатгалтай холбоотойгоо нэлээн цэгцэрч байх шиг.

-Гишүүдийг лоббидоод байгаа хэрэг юм биш үү. Та нарыг тэрэлжид аваачсан гэхээр чинь? 

-Ээ дээ, лоббисоод байх ч юу байхав. /инээв.сурв/. Энэ жилийн төсвийн хуульд орсон өөрчлөлтийг танилцуулсан даа.

-ГУРВААС ДООШ НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ АВАХГҮЙ БАЙХЫГ ХУУЛЬЧЛАХ ГЭЖ БАЙГААД БИ Ч ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА-

-Ирэх оны төсөвт боловсролын салбарт хэр өндөр хөрөнгө оруулалт тусгасан бэ. Сургууль, цэцэрлэг барих тоог цөөрүүлсэн харагдсан. Энэ нь хэр зөв юм бэ?

-Сургууль цэцэрлэгийн тоог цөөрүүлсэн гэхээсээ илүү төсөв нь нэмэгдчихээд байгаа юм л даа. Барилгын материалыг өртөг бараг 40 гаруй хувиар өсчихлөө. Хоёрдугаар сургууль барилаа гэхэд ямар ч тоног төхөөрөмжгүй болчихдог. Компьютергүй, хими физикийн лабораторигүй асар их сургууль байна шүү дээ. Энэ талын хөрөнгө оруулалт сая оруулж ирсэн саналд тусгасан байна лээ. Гурваас дөрвөн жилийн дотор бүх лабораториудад тоног төхөөрөмж тавих санал орж ирсэн байсан. Хэрэглээний шинжлэх ухаан буюу хими, физик зэрэг хичээлийг заавал бодитоор туршиж үзэх шаардлага гардаг. Тэгж байж хүүхэд сурна. Багш гарч ирээд самбарт заалаа гээд сурахгүй.

Одоо Боловсролын багц хууль хэлэлцэгдээд явж байна. Мэргэжлийн боловсролын хуулийг шинээр боловсруулах шаардлага байгаа. Боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ирэх жилээс тодорхой болж эхэлнэ.

-Боловсролын цаг хууль гэснээс тухайн хуульд гурав хүртэлх насны хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх заалт орж ирсэн нь олны бухимдлыг төрүүлээд байгаа. Яагаад ингэж хуульчлах гэж байгаа юм бэ?

-Би ч үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрэв ингээд хуульчлагдчихвал залуу эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжье л гэж байгаа бол энэ асуудлыг хөндөхөөс өөр арга байхгүй.

-Хуулийг хэлэлцэх явцад энэ заалт хасагдана биз дээ?

-Тийм, хэлэлцэхдээ шийдэх асуудал.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-27 08:20

Solior solior. idej uuj, akh dyy khamaatan sadnaa end tend alban tushaald tomiluulakh geed l yavdag. Uls ekh oron, ard tymen gej boddog khyn bish bna lee. Medersen shyy. Turiin umchiin khorooniikhon ene khyn end ajild orchikhson yumuu getel enyygeer yavakh yum gedeg yum baikh chin' bilee.

Зочин
Зочин
2021-10-27 08:43

Аяллаа хийгэнд тэнээд явж байхгүй яхх гэж гишүүн болдог байна аа

Зочин
Зочин
2021-10-27 08:54

Гарын үсэг зуруулчихаад зассан нь үнэн үү Ганхуяг аа

del
del
2021-10-27 08:58

ер нь иймэрхүү юмыг анх хэн нэр дэвшүүлж сонгодог байнаа

Зочин
Зочин
2021-10-27 09:11

Ухаантай мэдлэгтэй бус царайгаараа цай сүлээд л ордонд орчих юм. Тэдэндүү хэн ч дайраагүй ш дээ. Шүүмжийг дайр�##�т гэж бодож байв�##� ухаангүй мунхагынх л доо.

Зочин
Зочин
2021-10-27 09:13

Зүгээр жаахан үг дайлгах хэрэгтэй.
Хүнээс үг сонсолгүй яадгийн

Зочин
Зочин
2021-10-27 09:21

Эмэгтэй гишүүдээ өмөөрөөд яваад байгаа нь зөв бишийн бус уу

Зочин
Зочин
2021-10-27 09:43

50.0 horongo, geed konpani deere mashin avaad unalaa gej.

Зочин
Зочин
2021-10-27 09:59

Энэ умхий Хужаа юугаа зовтгох гээд ингээд байгаам, дуугуй голийгоод л явж байл даа

Зочин
Зочин
2021-10-27 10:14

Эмэгтэй гишүүдээ өмөөрөөд яваад байгаа нь зөв бишийн бус уу

Уншигч
Уншигч
2021-10-27 10:47

Сахлаа авсан ч чамайгаа танихтайгаа шүү, �##�тан шаахай өмсөвч �##�цан майга нь хэвээрээ гэдэг шиг, цаанаа л нэг өөртөө ашиг наачих гэсэн санаатай муу ёрын данжаад шүү

Зочин
Зочин
2021-10-27 10:59

Хууль нь зөв шүү, тэнэгүүд ээ. Монголд ирье гэвэл 50к ч үгүй л ирнэ. Худлаа гэвэл энэ олон Вьетнамуудаа хар. Тэнэгүүд машинаа марг�##�дүүлээд байдаг болохоор тэд энд байгаад байна. Татвар ч төлдөггүй, хууль бусаар ажилладаг. Ер нь ашиг хийхгүй л юм бол хэн ч Монголд ирэхгүй. IT-ийн хямд ажиллах хүчтэй болсон. Тэрийг ашиглах гэж ирнэ. Тэрнээс биш Монгол диваажин болохоор ирэх гээд байгаа юм байхгүй шүү.

зочин
зочин
2021-10-27 11:21

ард түмнийхээ үгийг сонсно гэж гарчихаад л эх ороноо зарж идэх гээд л байдаг та нар болио та нар иргэдийг бухимдуулсан ш дээ та нар ард түмэнээсээ уучл�##� гуйгаад орцор за

Зочин
Зочин
2021-10-27 12:12

eneiig erguulj tataj hariutslaga tootsoh togtoltsoo bna u. iim hulgaichuud zahialgaar huuli hiigeed asuudal n il bolohoor, namaig yaj ch chadahgui gesen shig sartalzaad bgaad bh yum a.

зочин
зочин
2021-10-27 13:29

Чамайг дахин сонгохгүй, хятадын хэдэн х�##�тар мөнгөөр улс орноо зарах чамд юу ч биш гэдгийг мэдэж авлаа.

mongol hun
mongol hun
2021-10-27 13:33

Huuli chini erunhiiduu zuv bn heden teneguud dairahaar bolichihood bh yam bol,ih hural gej baigaad yaah yam be,dahin saitar nyagtlaad gargah ni zuv shuu,mongol uls hugjmuur bn sh dee,heden gadna dotnii tarhi ugaaltand avtsan bolovsrol muutai eruul sogtoo ni medegdehgui erguunuudeer uls ornoo udirduulaad tednii ugeer yavaad bh yam uu,estoi ugui shuu

сонгогч
сонгогч
2021-10-27 13:53

Гишүүн гуай болиорой. Наад хуулийг чинь ард түмэн хүлээн авахгүй. Хууль гэдэг чинь доороосоо ард түмнээс ургаж гарч ирдэг. Дээрээс хууль боловсруулах нь буруу, их хурлын гишүүд хуулийн төсөл боловсруулдаг нь буруу зарчим. Хариуцсан агентлаг, яам тамгын газраас төсөл боловсруулж, их хурлаар оруулж батлуулах зарчим үйлчлэх ёстой.

Зочин
Зочин
2021-10-27 14:31

Буруу юм хийвэл дайрахаас яахав

Зочин
Зочин
2021-10-27 15:50

Boli boli naad xuulia. Oligtoi tailbar ch xiij chadaagui sh dee ta nar.

Зочин
Зочин
2021-10-27 15:53

�######� писдец

зочин
зочин
2021-10-27 18:25

Мөнгө, мөнгө гэж байгаад эх орноо �##�дчих вий л гэж иргэд айж байна. Энэ нь ч зөв хятадын туршуул минь.

иргэн
иргэн
2021-10-27 18:57

Сайханб�##�аг 2.0 болох гээгүй бол эргүүтэхээ болиосой энэ нөхөр. Их хадууруулб�##� улсаа зарах нь мөд.

СБД иргэн
СБД иргэн
2021-10-27 20:16

Энэ нөхөр солиотой юм уу? Бүтээн байгуул�##�тын с�##�барт юм хийхээр оруулж буй мөнгийг хөрөнгө оруул�##�т гэж нэрлэдэг. Оршин суухын тулд төлж буй мөнгө бол хөрөнгө оруул�##�т биш.
Ингэхэд төрийн банкны 34 тэрбум төгрөгийн асууд�##� юу болсон бэ?

Bg
Bg
2021-10-27 20:40

Sahlaa husaj bgd teneg MGL-chuudiig senhruulne gd bsn unen bn daa.

зочин
зочин
2021-10-27 22:43

хаанахын ямар захи�##�гаар хэдэн төгрөгний хөлстэйгээр ийм хуулийн өөрчлөлт оруулах гэж байгаа бас хамт боловсруулсан үндэс угсаа нь эргэлзээ бүхий хүмүүстэй хамтарсан ш�##�тгаанаа үнэн зөвөөр хэлвэл хожмын өдөр өөрт чинь хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2021-10-28 01:51

Хэдэн х�##�тар дэвсгэрт цуглуулсан байж болох ч суурь муутай з�##�уу юм даа. ГШХО бүр тохиолдолд ашигтай гэж бодвол том эндүүрэл шүү. Африк тив тэр чигээрээ үүний тод жишээ

Уг
Уг
2021-10-28 06:13

Тэнэг хууль санаачилсаны чинь төлөө түм бумаараа дайрах болно.

хүннү
хүннү
2021-10-28 06:38

Хүмүүс сэтгэгдлээ бодож бич! Учир начир байна. Энэ хууль монгол хэрэгтэй. Ганхуяг гишүүнийг дэмжиж байна.

eej
eej
2021-10-28 08:14

hujaa hamaatnuudaa oruulj ireh gd yaarad bnuu.ugui shu.gorid.tiim ih horongo oruulalt hiih bayn humuus oruulj ireh gj bg bol bosgiig n 2say dollar bolgo za gadil tolgoitoo

Зочин
Зочин
2021-10-28 10:48

Tegeed ch gadaadin xurungu oruulalt ta nart xereggui. Umnux xurungu oruulaltaa xuuj gargax geed baigaa biz dee.

Зочин
Зочин
2021-10-28 11:25

Tom xurungu oruulagchid sonirxoj baixad iim yum yariad baij baidag, tedend $US100k yuch bish za yu. boli boli naad xuulia.

Холбоотой мэдээ

Back to top button