Сурвалжилга, Нийтлэл

Монголын жүдочид Токиогийн олимпод бэлэн үү

Яалт ч үгүй ийм асуулт урган гарлаа. Японы Токиод өчигдөр дууссан ДАШТ-ээс Монголын жүдочид ганцхан хүрэл медаль хүртэн (М.Уранцэцэг), 2013 оноос хойшхи хамгийн тааруу амжилтаа гаргасан учраас тэр. Тэгэхдээ бүр ганцхан тамирчин (Ё.Басхүү) медалийн үзүүрээс атгаад алдан, мөн ганцхан бөх (Б.Ганхайч) VII байрт шалгарч, бусад нь дэлхийн дэвжээнд өнгөнд барилдах нь битгий хэл хэсгээсээ ч шалгарч чадсангүй. Үүнээс илүү амжилт гаргах боломж дүүрэн байсан, манай тамирчдад. Гэхдээ ашиглаж чадсангүй.

Монголын жүдочид 2011 онд ДАШТ-ээс ганзага хоосон ирсэн гашуун түүх бий. Тэгэхэд тухайн үед шигшээ багийн тамирчдыг бэлтгэж байсан Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчдыг ажлаас нь халсан удаатай. Юу юугүй Лондоны олимп болох дөхчихсөн гэлгүй тийм шийдвэр гаргасан нь жүдогийнхонд том сургамж болсон. Тэгсэн нь ч буруудаагүй. Монголын жүдочид Лондоны олимпоос хоёр медаль хүртсэн билээ. Тэгвэл энэ жил ДАШТ-д тамирчдаа тааруу оролцуулсан шигшээгийн дасгалжуулагчдыг хэрхэх бол.

Манай тамирчид хоёр жилийн өмнө ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, Д.Сумъяа дэлхийн аварга болж, түүхэн амжилт гаргасан. Тэд өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртэхэд монгол түмэн нэлээд чамлангүй угтсан. Гэтэл одоо бүр дордчихлоо. Амжилтаар ч тэр, барилдааны агуулгаар ч мөн адил. Олонх тамирчин нэг л унжгар, эрэмгий, дайчин бус байгаа нь анзаарагдав. Юунаас болов, манай тамирчид яагаад гялалзаж чадахгүй байна вэ.

Зарим тамирчны сонголтод алдчих шиг боллоо

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинг олон жил нуруундаа үүрсэн Ц.Наранжаргал спортоос хөндийрөөд чамгүй удаж буй. Түүний жинд энэ жил ДАШТ-д Ц.Батцэцэгийг сойх болов уу гэж таамаглаж байлаа. Гэтэл тэгсэнгүй, залуу жүдоч Ц.Энхчимэгийг оролцуулсан. Ц.Батцэцэг бөхийн олон төрлөөр барилддаг, энэ жил л гэхэд жүдо, самбо, жиү жицүгийн улсын аварга болсон, туршлагатай бөх. Түүний оронд сойсон Ц.Энхчимэг ДАШТ-д гавьтай барилдаж чадсангүй, эхний тойрогт дийлдсэн. Ц.Батцэцэг “УАШТ-ий эхний тойрогт дийлддэг тамирчныг ДАШТ-д оролцуулах байсан юм бол улсынхаа шилдгийг тодруулах хэрэг байсан юм уу. Жүдогоор дагнаж бэлтгэл хийдэггүй болохоор өмнөх жилүүдэд чимээгүй өнгөрсөн. Ямар шалгуураар Ц.Энхчимэгийг оролцуулж буйг ойлгохгүй байна. Тамирчны амжилт залуу насных. Би бүхэл бүтэн 2015 оноос хойш чимээгүй явлаа шүү дээ. Спортод хүртэл шударга зүйл алга. Намайг өрсөлдүүлэхгүй юм гэхэд мөнгө, хүрэл медаль авсан тамирчныг оролцуулж болно шүү дээ” хэмээн гомдолтой яваагаа илэрхийлсэн. 

Манай улс энэ жил ДАШТ-ий таван жинд тус бүр хоёр тамирчин сойсон. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой нарыг өнжөөн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэнг давхар оролцуулсан бол, уг нь. Хэрвээ тэгсэн бол арай өөр барилдаан гаргах байсан болов уу. Г.Болдбаатар ДАШТ-ээс гурав, Г.Хэрлэн анхны медалиа хүртэх байсныг үгүйсгэх аргагүй.

Зарим жинд тамирчны нөөцгүй болжээ

Энэ яах аргагүй том асуудал. Монголчууд хөнгөн жинд эн тэнцүү барилддаг олон тамирчинтай, хүнд жинд өрсөлдөөн сул байсаар ирсэн нь үнэн. Гэтэл одоо зарим жингийн гол тамирчин бэртлээ гэхэд оронд нь “Энэ л дэлхийн дэвжээнээс медаль хүртэн, орон зайг нь нөхнө” гээд явуулчих тамирчингүй болчихож. Ундаргагүй, нөөцгүй байна гэсэн үг.  Тамирчны нөөцийг хамгийн их мэдрүүлсэн өрсөлдөөн нь энэ жилийн ДАШТ-ИЙ багийн барилдаан байлаа. Ямар сайндаа 57 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдах вэ дээ. 48 кг-д өрсөлддөг тэрбээр бүхэл бүтэн 52 кг-ыг алгасаад, өөрөөсөө 10 шахам кг-ын зөрүүтэй тамирчин барилдлаа шүү дээ.

57 кг-ын гол тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжин, түүний оронд оролцуулахаар сонгосон Л.Энхрийлэн бэртсэн. Тэдний оронд өрсөлдүүлсэн Л.Энх-Отгон үнэндээ дэлхийн дэвжээнд жулдлаа. Мэдээж туршлага дутсан л байх. Тэглээ гээд энэ бол шалтаг биш. Өнөө цагт 2000-аад оныхон дэлхийд шуугиулж байна шүү дээ. Хэдий болтол нас залуу, туршлагагүй байна гэж толгойг нь илэх вэ.

Тамирчны амжилт залуу насных. Аливаа зүйл цаг хугацаатай. Токиогийн олимпын дараа 48 кг-ын Г.Уранцэцэг, 57 кг-ын Д.Сумъяа, 60 кг-ын Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 81 кг-ын О.Ууганбаатар нар зодог тайлахад тэдний орон зайг хэн нөхөх вэ.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд легионертой болъё

Монголын жүдогийн эрэгтэй жингүүдэд хэн нь ч олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөцтэй олон хүчтэн байна. Гэтэл эмэгтэйчүүдийн зарим жинд тийм биш. Ялангуяа 70, -78, +78 кг-д. Монголын эмэгтэйчүүдийн хүнд жинг олон жил нуруундаа үүрсэн ОУХМ П.Лхамдэгд зодог тайлан, Б.Мөнхтуяа, О.Жавзмаа нар төдийлөн барилдахгүй байгаа. Үнэндээ сүүлийн жилүүдэд эдгээр жин дотоодын өрсөлдөөнгүй болсон нь гашуун боловч үнэн. Хэдий болтол ингэж анхаарахгүй явах вэ. Эдгээр жинд гадаадаас легионер авч, бүх жингийн тамирчдынхаа чанарыг сайжруулъя. Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт холимог багийн барилдаан анх удаа багтсан. Бид олимпоос багаараа медаль авъя л гэж бодож байгаа бол үүнд анхаарах учиртай. Хөнгөн жингийнхэн хэчнээн мундаг байж, илүүрхлээ ч хүнд жингийнхний амжилт юу юунаас илүү чухал. Эдгээр жингийн тамирчдын чанарт анхаарахгүй бол бидний сул тал болсоор, олимп, дэлхийн медаль төдий чинээ хол байх болно. Үүнийг бид энэ жилийн ДАШТ-д сайтар мэдэрсэн. -78 кг-д барилддаг О.Мөнхцэцэг үнэмлэхүй жингийн бөхчүүдтэй яаж ч барилдаад яалт ч үгүй жин, чацны зөрүү гарна лээ.

Шигшээ багийн дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулъя

Монголын жүдогийн зөвхөн тамирчдын бус дасгалжуулагчдын ур чадвар, нөөцөд анхаарах цаг аль хэдийнэ болжээ. Үндэсний шигшээ багт ажиллаж буй дасгалжуулагчид бүхнээ дайчилж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үнэхээр шилдэг, шилмэлүүдийг нь шигшээ багт дасгалжуулагчаар ажиллуулж чадаж байгаа юу. Үнэндээ бид цөөнгүй шилдгээ гадаадынханд алдсан. Гавьяат тамирчин М.Бундмаа Хонконгод, Гавьяат тамирчин С.Мияарагчаа, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир нар АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байна. Олимпын анхны аваргыг бэлтгэсэн, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар БНХАУ-ын шигшээ багт олон жил ажиллаад, гэрээ нь дуусан Монголдоо ирсэн. Тэд яах аргагүй Монголын жүдод, Монголын жүдогийн шигшээ багт хэрэгтэй, орон зай нь үгүйлэгдэж яваа хүмүүс. Үүний сацуу бөхийн олон төрөлд шавь бэлтгэн, дэлхийн хэмжээнд хүргэж буй Гавьяат тамирчин Ц.Шийрэв, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд нарыг Үндэсний шигшээ багт ажиллуулахад буруудах юм үгүй. Монголын жүдо бөхийн шигшээ багт Японы мэргэжилтэн Томоо Тори ажиллаж байгаа. Түүн шиг туршлагатай гадаад мэргэжилтэн нэмж ажиллуулахал болохгүй юм үгүй.

Монголын жүдо бөхийн холбооныхон эв эедээ анхаарах хэрэгтэй

Монголын хамгийн эв нэгдэлтэй, сахилга баттай холбоо МЖБХ байсан цаг саяхан. Гэтэл дотроо хагаралдан, хөнжлөө жийлцэх болсон нь үнэн. Холбоон доторх тэмцэл нь ч олон нийтэд илт мэдрэгдэх болсон. Байсхийгээд бие бие рүүгээ давшлан, нэгнийхээ хийж бүтээснийг үгүйсгэх болсон нь харамсалтай. МЖБХ-ныхон жүдо бөхийг Монголд улам хөгжүүлж, олимп, дэлхийн медальтнуудынхаа буухиаг үргэлжлүүлэхийг хүсэж л байгаа бол эв эеэ хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын чөлөөт бөхийнхний араас ороход ойрхон байгааг жүдогийн хүрээнийхэн хэлдэг, халагладаг.

Эцэст нь хэлэхэд Монголын жүдочдод олимп, дэлхийн аварга болох нөөц дүүрэн байна. Гэхдээ Токиогийн олимпод бэлэн бус байгаа юм биш үү. Зөвхөн амжилтаар нь дүгнэхэд “Токио-2020”-д түрүүлэхгүй юм гэхэд медаль хүртэх магадлалтай Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар энэ оны хоёрдугаар сард Дьюсселдорф, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр 2017 онд Абу Дабигийн гран пригээс хүрэл медаль хүртсэнээсээ хойш, Б.Мөнгөнчимэг 2018 онд Ташкентын гран прид түрүүлснээсээ хойш олон улсын тэмцээнд амжилт гаргаагүй явна. Монголын жүдочдод тохирсон бэлтгэл, дасгалжуулалтын өөр хэв маяг хэрэгтэй байна. Монголын жүдочдыг олон талын барилдаантай, угсраа олон мэхтэй, дайчин болгох хэрэгтэй байна. Бэлтгэл сургуулилалтын хуучин арга барилаа өөрчлөх цаг болсоон. Хэдий болтол ингэж явах вэ. Токиогийн олимпын өмнө ингэж бүдэрсэн нь Монголын жүдочдод томоохон сургамж болж, бүр том амжилтын үүдийг нээсэн ч байж мэднэ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-09-02 09:46

Дүүрэнбаяр гээд гахайн тоорой хоолны саваа �######�уулаач ээ МЖүБХ

Зочин
Зочин
2019-09-04 06:17
Reply to  зочин

Бусдыг доромжлохоо больчих. З�##�уу тамирчин тэр

?
?
2019-09-02 18:31
Reply to  зочин

Delhigees hureltei hun shu hunig eldver heleh huulitai shu

Уранцэцэг
Уранцэцэг
2019-09-02 10:00

Жилд 3 тэрбумын төсөвтэй маш их ивээн тэтгэгчтэй жүдочид тэнгэриин амьтад шиг тансаг зочид бууд�##�д амьдарч хангамж шагн�##�аар хахсан хүмүүст амжилт гаргах хүсэл зорилго �##�га бн тэд дэлхиин аваргаас хүрэл мёд�##� аваад гавьяат болчдог дараа жил нь эхнии даваанд цэвэр унадаг иим л бодит дүртэй болжээ Тэд шүүмжлүүлэх тун дургүй хүмүүс.Бүгд ододын өвчнөөр өвчилсөн.Тэд дотроо 2 биш 6 фракцтай фракц хоорондоо нэг нэгнээ үгүйсгэдэг....

Зочин
Зочин
2019-09-02 14:01

Тамирчид маань бэлтгэл сайн бгаа ч гэсэн мэхний зоригтой гүйцэтгэл үнэхээр муу бна. Хамгийн гол ажиглагдсан зүйл бол сэтгэл зүйн бэлтгэл... Сэтгэл зүйн багш байдаггүй юмуу . Яав�##� энэ хэдийн сэтгэлзүйг өндөрт хүргэх вэ. Бөх хүний хамгийн гол баримт�##�ж явах нь зориг шүү. Айлын хүүхдүүдийг хар.

mm
mm
2019-09-02 14:51

Сонголт асууд�##�тай, шудрага бус болсон. Зард�##� хүнд байдаг гэх мөртлөө, 52д Хорлоодой, 57д, 70д заав�##� хүн авч явах шаардлага байсан уу. Зарим н минут хүрэхгүй барилдаж байна. 90кг, -100д дэндүү өрсөлдөөн бага учир сайн з�##�уус мохож байна.

Mongol
Mongol
2019-09-02 15:10
Reply to  mm

Sayanii Tokiogiin Delhiin avargaar bol daraa jiliin olymp- d belen bish bna. Iimerhuu bureldehuuntei yavbal medalgui ganzaga hooson ireh n baina.

Зочин
Зочин
2019-09-03 10:57

Б�##�жиннямд гадагш л явж байв�##� тамирчдын амжилт хамаагүй болж дээ Тэртэй тэргүй пенсэндээ суух юм чинь гэсэн байр сууринаас ханддаг болсон байна

Монгол
Монгол
2019-09-03 23:02

Манай тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл гэж �##�га.илүү цаг сунг�##�аа хэлээ унжуулаад л сульдах юм.нэг тийм эрэмгий дайчин байд�##� дутагдаад байх юм

Зочин
Зочин
2019-09-05 12:19

энэ барилдаанд монгол жудочид маш муу барилдсан.Бид чинь мах иддэг,мэх мэддэг,удмын бөхтэй орон гэж онгирдог доо.Хоорондоо хагр�##�даад байлгүй чад�##�тай сайн бөхчүүдээ гаргах хэрэгтэй б.на.Нас нь өнгөрвөл хайран бөх...

Холбоотой мэдээ

Back to top button