ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Токиогийн эрх баригчид: Иргэддээ 15,8 тэрбум ам.доллар олгоно

Токио хотын эрх баригчид “КОВИД-19” тахлын эсрэг арга хэмжээ авч, хүн амд туслах зорилгоор 1,8 их наяд иен буюу ойролцоогоор 15,8 тэрбум америк доллар олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар Японы “Ёмиүри Шинбүн” /Yomiuri Shinbun/ хэвлэлд нийтэлжээ.

Японы Засгийн газар дээрх төлбөрийг 2022 оны санхүүгийн жилийн улсын төсөвт тусгасан байсан аж. Тусламжийн хүрээнд хувцанцар карт буюу иргэний үнэмлэхтэй бүх оршин суугчдад 174 америк доллар олгох юм байна.

Картаараа дамжуулан эрүүл мэндийн тусламж хүлээн авахыг зөвшөөрсөн иргэдэд олгох аж. Мөн тус картаа банкин дахь данстайгаа холбосон байх шаардлагатай гэнэ. Энэ мэтээр эрх баригчид иргэний үнэмлэхний түгээмэл хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Одоогоор япончуудын 39 хувь нь л хувцанцар иргэний үнэмлэх хэрэглэдэг аж.

Коронавирус байнга мутацид орж, “Дельта” хувилбар өөрөө устсаны дараа Японд “КОВИД-19”-ийн өвчлөл буурсан гэж Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Ино-үэ Ицүро өмнө нь мэдэгдэж байсан.

Түүнчлэн Японд вакцинжуулалтын кампанит ажил өндөр хувьтай хийгдэж, халдвараас хамгаалах арга хэмжээг дагаж мөрдсөнөөр халдварын тоог бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
popdolt
popdolt
2021-11-23 17:27

Бидний магтан дуулж дагаж дуурайх дуртай Япон ч, сав л хийвэл муулах хятад ч гэсэн ялгаагүй л иргэдээ хандсан мөнгөн тэтгэмж олгох, татваруудаа багасгах гээд өөр өөрийнхөө боломж нөхцөлд тохирсон доривтой арга хэмжээ авч байна.Харин манайд эсэргээрээ татварын хувь хэмжээг болж өгвөл нэмчих санаатай, ямар нэг сэдэл олж төрөл тоог нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн мөнгөөр өндөр дүнтэй төсөл гээчийг их хурлаараа өатлуулж хуульчилж байгаад мөнгө угаах л юм сэдэж суух юм даа. Харамс�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button