НИЙГЭМ

“Эрээний боомтын бүх тээврийг зогсоосон гэдэг албан мэдээлэл ирээгүй”

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч ням гарагаас эхлэн Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас, тус боомтоор импорт, экспортын бараа тээвэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан тухай мэдээлэл түгсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл энэ тал дээр С.Амарсайхан “Эрээн боомтын бүх тээвэр зогссон гэдэг бол албан бус мэдээлэл. Ийм шийдвэр аль ч талаас гаргаагүй. Хэрэв тэгсэн бол дипломат шугамаар харилцан мэдэгддэг зарчимтай.

Өнөөдрийн байдлаар Эрээн боомт тодорхой хязгаарлалттай ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Төмөр замын тээвэр хэвийн явж байна. Удахгүй хоёр улсын хилийн 0 цэг дээрээс авто тээврийн барааны татан авалт хийж эхэлнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
x
x
2021-11-29 14:52

hudlaa shaaj ughiimaa. Ereenii mongolchuud achaa gargahgui bna gej bhad end gargaj bgaa gej hudlaa shaahiin

Холбоотой мэдээ

Back to top button