Нийгмийн

С.Энхболд: Эмнэлгийн ажилтнууд хахууль авсан байвал хатуу хариуцлага тооцоод явна

Ковидын тусламж үйлчилгээнээс гадна салбарын бодлогын ямар асуудлуудад анхаарч ажиллаж буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.

ЦАР ТАХЛЫН ЦАГ ҮЕ Ч ҮНДСЭН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ АЛДАГДУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ БҮХ ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ БАЙНА-

-Ковид цар тахал бүтэн жил гаруй манай улсад үргэлжиллээ. Цаашид ч оршин байхаар болсон. Үүнийг дагаад эрүүл мэднийн салбарын бодлого ганцхан ковидод чиглээд байна уу даа гэх шүүмжлэл гарах болсон. Та салбарын сайдын хувьд ямар ажил хийж байна вэ?

-Өнгөрсөн жил төсөв дагаж орсон хуулинд салбарын шинэчлэлийн маш том нэг хэсэг, реформ буюу гүйцэтгэлийн санхүүжилт, нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжих хууль батлагдсан. Энэ хууль 2021 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжсэн.

Тухайн байгууллага гүйцэтгэлээр аль тусламж үйлчилгээг илүү үзүүлж байна, тэнд санхүүжилтээ авах боломжтой хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн цахимжилт хийлээ. Эмийн агентлагтай боллоо. Энэ мөн салбарын нэг шинэчлэлийн ажил мөн. Эмийн чанар, үнэд хяналт тавьдаг байгууллагатай болсон гэсэн үг. Олон улсын худалдан авалтыг нэлээд судалж байна. Ялангуяа яг үйлдвэрлэгчээс нь чанартай, хямд үнэтэй эм авах бололцоо бүрдэж байна. Дээрээс нь хяналт шалгалт сайжирна гэсэн үг.

Мөн цахимжилт. Ялангуяа манай Эрүүл мэндийн салбарт 20 гаруй тусдаа систем байдаг. Эмнэлэг бүр хоорондоо өгөгдлөө солилцдоггүй гэсэн үг. Үүнд реформ хийж байна. Ирэх оноос эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамруулах ажлыг хэвшүүлэхээр бэлтгэж байна. Цар тахлын хүнд цаг үед ч гэсэн зэрэгцээд хийх ёстой ажлаа хийж байна. Бид зөвхөн ковидын тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Цаана нь үндсэн тусламж үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд хүч, чармайлт гаргаж ажиллаж байна.

-Ковидын үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнүүд хаягдаж, иргэд үйлчилгээ авахад маш хэцүү болсон гэж гомдол санал ихээр гарч байсан. Хүлээн зөвшөөрөх үү. Өнгөрсөн долоо хоногт нэгэн хэлэлцүүлгийн үеэр үндсэн тусламж үйлчилгээ авч чадаагүйгээс орон нутагт ялангуяа эхийн эндэгдэл их гарч байгаа талаар эмч нар ярьж байсан?

-Цаг үеэ олсон хэлэлцүүлэг болсон. Яагаад гэвэл манай эх барих, нялхасын салбарт том шинэчлэл хийх цаг болсон. Бид мянганы сорилтын сангаас тавьсан түвшинд хүрч байгаа ч гэсэн эхийн эндэгдлийг илүү буулгах, чанар, тусламж үйлчилгээнд онцгой анхаарах ёстой байна. Наад зах нь орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний орчин, нөхцөл, тоног төхөөрөмжийн байдалд онцгой анхаарах шаардлага байна. Орон нутагт яагаад хүндээр яригддаг вэ гэхээр ялангуяа сумдын эрүүл мэндийн төв дээр ариун цэврийн өрөө гэж байдаггүй. Гадна нүхэн жорлонтой. Харамсалтайгаар нэг эх гадна бие засах гэж яваад эндсэн тохиолдол гарсан. Тиймээс 2022 оны төсөвт нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болгох төсвийг оруулж батлуулсан. Ирэх онд 30 сумын эрүүл мэндийн төвийн эмнэлэг нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болно. Энэ маань 2024 он хүртэл үргэлжилнэ.

-Та тэгэхээр ковидын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орхигдсон зүйл байхгүй гэж хэлэх гэж байна уу?

-Бид алдагдуулахгүйн тулд бүх боломжоороо ажилласан. Зарим нэг газар ид ковидын ачаалалтай үед тулгамдаж байсан зүйлүүд бий. Гэхдээ нэг ч гэсэн иргэний амь насыг алдахгүйн тулд бүх боломжоороо, чадлаараа ажилласан л гэж хэлнэ.

-ГҮЙЦЭТГЭЛЭЭР САНХҮҮЖИХ ТОГТОЛЦОО ТӨГС ХЭЛБЭРЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭД 5-10 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ-

-Ковид цар тахал гарснаас эрүүл мэндийн салбарт ямар их хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг юм бэ, энэ салбартаа мөнгө зарцуулах ёстой юм байна гэдгийг манайхан мэдэрсэн. 2022 оны төсөвт эрүүл мэндийн салбарын төсөв яаж нэмэгдэв?

-Цар тахал эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүчин чадал, хүний нөөц ямар байсныг харууллаа. Цаашид энэ дутагдалтай байсан талуудаа сайжруулах ёстой. Тийм ч учраас ирэх оны төсөвт 2021 оныхоос ялгаатай нь 357 тэрбум төгрөг нэмж тавиулсан. Даатгалын сангийн хуримтлал өндөр байж байж иргэдэд очих санхүүгийн дарамт, эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдал үүсэхгүй. 2022 оны төсөв бидний санасан хэмжээнд бүрэн хүрээгүй ч гэсэн боломжийн хэмжээнд батлагдсан гэж хэлнэ.

-Гүйцэтгэлээр санхүүжилт эмнэлгүүдэд хэрэгжээд жил орчим болох нь. Яг утгаараа хэрэгжүүлж чадаж байна уу?

-Гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоо олон улсад дээр үеэс хэрэгжиж эхэлсэн. Алдсан  орон бий. Оносон ч орон бий. Тухайн үед нь сайжруулаад явдаг. Ямар нэг хууль хэрэгжихэд 5-10 жилийн хугацаа шаарддаг. Төгс биелэлээ олоход. Бидний хувьд энэ хуулийг хэрэгжүүлээд долоон сар л болж байна. Тиймээс энэ хугацаанд алдсан, оносон зүйлүүд ч байна. Дээрээс нь цар тахалтай давхцсан учраас бэрхшээл учирсан. Хэд хэдэн эмнэлгүүдэд олигтой хэрэгжихгүй байна. Ний нуугүй хэлэхэд. Улс даяараа энэ гүйцэтгэлийн санхүүжилтэд орсон.

-Энэ тогтолцооны сул тал нь юу юм бэ. Манайд хэрэгжихэд ямар сул тал байна?

-Манайх тархай бутархай нэгжтэй улс. Сумын эмнэлэг нь аймгаасаа зайтай. Хүн ам цөөтэй. Энэ болгон дутагдал болж байна. Гэхдээ сайжруулах зохицуулалт хийж ажиллаж байна.

-ЦАЛИНГИЙН ДООД ЖИШГИЙГ ОНООС ӨМНӨ ЗАСГИЙН ГАЗРААР БАТЛУУЛНА-

-Таны хувьд эмнэлгийн ажилдын цалинг нэмнэ гэж маш их ярьж байна. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?

-Цалингийн доод жишгийн тогтоох тушаалтын төслүүд бэлдэж байна. Энэ ондоо багтаж Засгийн газраар орж, тушаалыг эцэслэнэ. Мөн нэг иргэний эмчлүүлэх тарифыг нэг дахин нэмнэ. Ингэснээр анхан шатны тусламж үйлчилгээг илүү дэмжинэ.  Боловсон хүчин дутагдалтай байдаг учраас анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг нэмж байна.

-Анх гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжих хууль яригдаж байхад Ж.Чинбүрэн эмч солонгос кинонд гардаг шиг өвчтөн эмнэлгийн гадна очиход эмч нар тэрэг түрж гарч ирээд л аваад ордог байдалд шилжинэ гэж ярьж байсан. Хууль хэрэгжсэн өнөөгийн нөхцөлд иргэд тийм үйлчилгээ авч эхэлсэн үү?

-Хууль хэрэгжихэд 5-10 жил шаардлагатай гэж дээр хэлсэн. Тийм болохын төлөө бид ажиллаж байна. Гүйцэтгэлээр санхүүжээд ирэхээр үүнийг дагаад чанар, тусламж үйлчилгээ сайжирч, эмнэлгийн дарга нар менежмент хийгээд өрсөлдөж эхэлнэ гэсэн үг. Эмнэлгүүд хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Ингэж байж таны хэлээд байгаа тосоод гүйх үү яах уу гэдэг асуудал шийдэгдэнэ.

-ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР АВЛИГА АВСАН НЬ ТОГТООГДВОЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООД ЯВНА-

-Эмнэлгийн удирдлагууд, нэгжийн дарга нар авлигын хэрэгт холбогдоод, хэргээ хүлээгээд, хялбаршуулснаар шийдүүлээд байна. Гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог гартаа барьж буй дарга нар ингэхээр энэ тогтолцоо манайд хэрэгжихэд хүндрэлтэй биш үү. Салбарын сайдын хувьд энэ бүхэнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хууль хяналтын байгууллага нь шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоод гаргаад ирж байгаа бол тэр хүмүүст хариуцлага тооцоод л явна. Хэрвээ хэрэг нь нотлогдсон тохиолдолд цаашид ч гэсэн хатуу байр суурьтай ажиллана. Ганцхан авлига биш эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний амь настай холбоотой асуудалд хариуцлага алдвал хатуу сахилгын арга хэмжээ авч ажиллана.

-Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Буянжаргал мөн авлигын хэргээр баривчлагдсан байгаа. Энэ эмнэлгийн даргын асуудлын хэрхэх вэ?

-Энэ эмнэлгийн даргын асуудал хууль хяналтын байгууллагын шалгалтаар албан ёсоор шийдэгдээгүй байна. Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй. Хэвлэлүүдээр хээл хахууль авсан гээд мэдээлэл гарсан. Хэрвээ тэр нь батлагдах юм бол мэдээж арга хэмжээгээ авна.

-ХӨСҮТ-ийн засварын асуудал цар тахал эхэлсэн цагаас анхаарал татаж байна. 2022 оны төсөвт хэдэн төгрөг суулгав?

-ХӨСҮТ-ийн засварыг ганцхан жил хийхгүй. 1980-аад онд ашиглалтад орсон, 20 гаруй корпустай байгууламж. Миний бие ажил авснаас хойш тодорхой төсвийг тусгайлан ХӨСҮТ-д зарцуулж, Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж засвар үйлчилгээг хийгээд явж байна. Цар тахал эхэлсэн үеэс өвчтөн авч эмчилж байсан учраас дотор нь яагаад ч засвар оруулах боломжгүй байсан. Түүнээс бусад амбулатори, өвчтөн аваагүй тасаг нэгжүүд, гал тогоо, дээвэр гэх мэт газар засварууд хийгээд явж байна. 2022 оны төсөвт нэг тэрбумыг засварт төсөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 09:24

эмч багш нарын ц�##�инг нэмнэ гээд л тэгдийн тэгээд олигтой ч нэмсэн юм байхгүй хэдхэн төгрөг нэмсэнээ нэмсэн нэртэй. өдөр ирэх тусам юмны үнэ өсөөд байхад тэр жоохон нэмсэн ц�##�ин чинь дүндээ дүн болоод байхад.

Зочин
Зочин
2021-12-06 09:27

төсвөөс болон гадны байгууллагуудаас манай эрүүл мэндийн с�##�барт ковидын үеээр ханг�##�ттай мөнгө өгсөн боловч сайд дарга нар нь хувааж идээд ямар ч сайжирсан нэмэгдсэн юм байхгүй байхад яаж ковидын үед орхигдуулаагүй гэж хэлж чадаж байнааа.

Зочин
Зочин
2021-12-06 09:28

ЭМЧ БАГШ НАРЫН ЦАЛИНГ ТЭР ШҮҮГЧ НАРААС ӨНДӨР ТАВЬМЭАР БАЙНА. ЭНЭ ХҮМҮҮС БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЖ ЯВАА ХҮМҮҮС ШҮҮ.

Зочин
Зочин
2021-12-06 09:31

ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ХАНГАЛТТАЙ САЙН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР АВЛИГАД БАРИГДАЖ ДУУСЛАА ХЭДИЙ БОЛТОЛ ТӨРӨХ ЭМНЭЛЭГИЙН ГАДАА ДУГТУЙТАЙ МӨНГӨ БАРЬСАН ААВ ЭЭЖ НАР БАЙХ ЁСТОЙ ВЭ? КОРИДОРООР НЭГ ЭМЧИЙН ГАРЫГ ЦАЙЛГАЖ ЧАДААГҮЙ БОЛХООРОО ЭМЧИЙН НҮДНИЙ ХАРЦААР ДАЛЬЖИХ ӨНДӨР НАСТАНГУУД БАЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ???

Зочин
Зочин
2021-12-06 09:35

ТУХАЙН СУМАНД ХҮНД АМЬДАРЧ Л БАЙВАЛ ТЭР СУМЫН ЭМНЭЛЭГИЙГ МАШ САЙН ХАНГАМЖ ӨГЖ, САЙТАР ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. СУМЫН ТӨРӨХ ЭМЭГТЭЙ НАР ЭМНЭЛЭГИЙН ХҮЧИН ЧАДАЛ БАГАТАЙ ГАНЦХАН ЭМЧТЭЙГЭЭС БОЛЖ ГЭРИЙН ТӨРӨЛТ МӨН ГЭРИЙН ЭНДЭГДЭЛ МАШ ИХ БАЙНА. СУМЫН ЭМНЭЛЭГИЙГ ГОЛЖ ЯЛГАЛГҮЙ ХАНГАЛТАЙ ИХ БОЛОВСОН ХҮЧИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГААД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ СУМАНДАА ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙГЭЭС БОЛООД ТЭР ХАА ХОЛООС АЙМГИЙН ЭМНЭЛЭГ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ВЭ??

Зочин
Зочин
2021-12-06 09:48

төрийн �##�баны эмч, ерөнхий боловсролын багш нарын ц�##�ин үнэн хэцүү... сөх-н орцны цэвэрлэгчийн ц�##�ин 600,0-800,0 гэнэ... юуны төлөө ажлаад ч байгаан... эмгэнэл.... яах гэж ч 6-10 жил сурсын... ц�##�ин - амьдр�##�ын бат�##�гаа болох ёстой биз дээ, ууг нь... он гараад Монголын жишигт биш дэлхийн жишигт аваачиж нэмээрэй гэж хүсмээр байна

аан?
аан?
2021-12-06 14:05

Байнга л авдаг биз дээ, эмч нар чинь. Бас улсын эмнэлгээсээ гараад хувийн эмнэлэг дээрээ очоод, улсын эмнэлэгтээ хийхгүй байсан үзлэг эмчилгээ хийдэг биз дээ?

Zochin
Zochin
2021-12-06 16:00

Hahuuli avsan emch emnelgiin ajilchdiig avsan hahuuliinh ni mungiig 3 nugalj hahuuli ugsun hund ni ugdug bolgohoos naash zasrahgui. Harin ch hahuuli uguud 3 nugalaad erguulj avaad baival emch suvilagch nertei ulun hulgaich nar hahuuli avah gej shulsee goojuulah ni zogsono. Hun alsan bol shorond ni hii. Hunii eruul mendiig hohirooson bol edgertel ni emchilgeenii zardliig tuluul. Huntei zui bus haritssan bol ajlaas ni shuud hal. Ingej baij EM iin salbar hugjinu.

Холбоотой мэдээ

Back to top button