Нийгмийн

Д.Тогтохсүрэн: Авлигын хэргээр шүүхээс ял авсан хүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасна

Өнөөдөр /2021.12.07/ МАН-ын 30-р их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр намын дүрэмд өөрчлөлт оруулж, тогтоолын төсөл баталж байгаа юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр долоон тогтоолын төсөл хэлэлцэн, баталлаа. Энэ хүрээнд хийгдсэн, намын дүрэмд орсон хоёр өөрчлөлтийг танилцуулъя.

Нэгдүгээрт, цахим харилцааны асуудлыг гол бүлэг болгож, дүрэмд оруулсан байгаа. Хоёрдугаарт, намын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцдог болж байна. Энэ талаар намын дүрэмд тусгалаа.

Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол тэр хүнийг намын гишүүнчлэлээс хасна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 13:52

гүйэ мөн айхтар шийтгэл бодож олжээ нөгөөхдөө тэгээд байж бай мартагнуулж буцаагаад элсүүлнэ гэх байх даа

Зочин
Зочин
2021-12-07 15:11

Хэдэн өвгөчүүл, эмэгчүүлээс өөр хүн үлдэх үү хөөе

иргэн
иргэн
2021-12-07 16:07

Хүрэлсүх чинь тухайн үедээ хадг�##�амж банкны 17 тэрбумын хэргээр тэнцэн харг�##�зах ял аваад байл уу

Холбоотой мэдээ

Back to top button