ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Их Британид “Омикрон”-ы халдвараар анхны өвчтөн нас барж, “Б” төлөвлөгөө рүү шилжлээ

Их Британид коронавируст “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан гэх мэдээлэл байна.

Өвчтөн нас барсан нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны хэлсэн үгнээс тодорхой болсон гэж “Sky News” мэдээлэв.

Өмнө нь, “КОВИД-19”-ийн “Омикрон” хувилбарт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцолжээ. Их Британийн Ерөнхий сайд Баруун Лондонгийн Паддингтон хотын ойролцоох вакцинжуулалтын төвд зочлох үеэрээ халдварын шинэ хувилбараар халдвар авсан өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн ба амь насанд нь аюултай байж болзошгүй гэсэн юм.

Борис Жонсон “Омикрон” хувилбар бол коронавирусийн хөнгөн хувилбар гэсэн санаагаа орхихыг ард иргэддээ уриалсан. Учир нь, халдвар маш хурдацтай тархаж байгаа гэдгийг Жонсон онцолсон. “Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол вакцины нэмэлт тун /бүүстер тун/-д аль болох хурдан хамрагдах хэрэгтэй” гэв.

Их Британийн Эрүүл Мэндийн сайд Саджид Жавид хэлэхдээ, одоогийн байдлаар тус улсын эмнэлгүүдэд “КОВИД-19”-ийн “Омикрон” хувилбарт вирусийн халдвар арав орчим иргэнээс илрээд байгаа аж.

Арванхоёрдугаар сарын эхээр “Омикрон” хувилбар дэгдсэнтэй холбогдуулан Британийн эрх баригчид тус улсад нэвтрэх журмыг чангатгасан. Тэдний баталсан журмын дагуу 12-аас дээш насны бүх аялагчид PCR-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай юм. Гэсэн хэдий ч, 2021.12.09-нд Лондон хот “Омикрон” хувилбарт тархалтаас болж “Б төлөвлөгөө” рүү шилжсэнээ зарласан. Тиймээс, Их Британи арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн ихэнх олон нийтийн газруудаар зөвхөн амны хаалттай үйлчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд арванхоёрдугаар сарын 13-наас эхлэн алсын зайнаас ажиллах хэлбэрт шилжих зөвлөмж хэрэгжиж эхэлсэн. 2021.12.15-ны лхагва гарагт гар утасны аппликэйшнд байршсан Үндэсний эрүүл мэндийн системийн “Covid Pass” нь шөнийн цэнгээний газрууд болон олон хүн цуглардаг хүмүүст зайлшгүй шаардлагатай юм.

Британийн эрдэмтэд арваннэгдүгээр сарын сүүлчээр Өмнөд Африк, Ботсванад “Омикрон”-ы халвар илэрсэн. Түүнээс хойш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын мэдээлснээр “Омикрон” хувилбар хамгийн багадаа дэлхийн 63 улс оронд тархаад байгаа юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button