НИЙГЭМ

УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө

Шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн эхийг "Их хуралдай" танхимд хүндэтгэн залсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хуралдаанд байлцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр "Үндсэн хуулиа иргэн бүр дээдлэх нь үүрэг. Дараа оны нэгдүгээр сарын 13 хүртэлх нэг жилийн хугацааг Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх жил болгоно" хэмээн үг хэлээд хүндэтгэлийн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button