НИЙГЭМ

Утаа ба оньсого #3: Тээвэрлэгч машины хүрэлцээ муу, замын түгжрээ их

Өнөөдөр /2022.01.13/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон НМХГ, “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг тодруулахаар ажиллалаа.

Энэ үеэр айлуудад гэнэтийн шалгалт хийж, түлшний чийглэгийг багажаар хэмжсэнээс гадна иргэдийн байр суурийг сонссон юм.

Иргэдийн зүгээс шахмал түлшний хүрэлцээ бага байгааг онцолж байв. Тэгвэл хэд хэдэн шахмал түлш борлуулах цэгээр орж, танилцлаа.

Ингэхэд, өдрийн 12.30 цагийн орчимд ихэнх цэг түлшээ хүлээж аваагүй байна. Борлуулагчид “Бид захиалгаа 24 цагийн өмнө өгдөг. Ингээд машинууд хүргэлтэд гардаг. Замын түгжрээ их. Нэг машин олон цэгээр орно. Ингэхээр заримдаа өглөө эрт, заримдаа өдөр, орой ирдэг. Харин компаниас ямар нэг хязгаарлалт тавьдаг зүйлгүй. Эхний ирсэн таван тонн түлш нь удалгүй дуусчихдаг” гэлээ.

Мөн нэг айлын гэрт нэг сарын өмнө үйлдвэрлэсэн түлш байсан тул “Нөөц хангалттай байгааг илэрхийлж байна” гэж Н.Уртнасан сайд дүгнэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button