УЛС ТӨР

Ж.Мөнхбат: Дараа долоо хоногт Үндэсний зөвлөлийн гишүүдийн тайланг сонсоно

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Тэмүүлэн “Би зарчмын асуудлыг хөндөх гэсэн юм. Энэ удаад ингээд томилчихдог юм байж. Цаашдаа томилгоог яаж хийдэг болох юм бэ. Хараат бус томилгоо хийдэг болох нь зарчмын асуудал юм биш үү. Ерөнхийлөгчөөс дөрөв, Засгийн газраас дөрөв гээд явахаар энэ улс төрөөс хараат томилгоо болчихдог. Английн “BBC”, Австралийн “ABС” зэрэг үндэсний агентлаг ТУЗ нь хуралдаж, өөрсдөө хүмүүсээ нэр дэвшүүлж томилдог. Ингэж хараат бус томилгоо хийдэг болмоор байна” гэлээ.

Үүнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат “Үүнд анхаарах цаг болсон. Үндэсний зөвлөл хоёр хуваагддаг, бодлогын асуудал ярьж чаддаггүй, дарга албан тушаалтныг огцруулна, огцруулахгүй гэж ярьдаг л газар болсон. Сүүлийн үед байнга шүүхдэж байгаа, энэ байгууллага. Ирэх долоо хоногийн ТББХ-ны хуралдаанаар, Үндэсний зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын ажлын тайланг сонсоно, авч хэлэлцэнэ” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button