УЛС ТӨР

Д.Ганбат: Украйнд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч хийж л байгаа шүү дээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Зөв зүйтэй хүмүүс оруулж ирж байна. Дээр үед лам нарыг феодал гэж үзэн яддаг байсан. Н.Онон ч гэсэн хошин шогийн амжилттай жүжигчин. Украйнд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч хийгээд л явж байгаа шүү дээ. Хүүхэд залууст зориулж, хар тамхитай тэмцэх агуулгаар Н.Онон сайн анхаараарай. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг телевизээр гаргахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Үүнд нэр дэвшигч Н.Онон “Ойлголоо, анхаарч ажиллана аа. Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийг телевизээр гаргахгүй гэдэг асуудлыг сайн мэдэхгүй байна. Судлах хэрэгтэй байх" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button