НИЙГЭМ

Эмнэлгийн хуудас буюу листийг энэ сарын 17-ноос цахимаар олгоно

Хөдөлмөрийн чадвар алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох болсон талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлжээ.

Энэ шийдвэр нэгдүгээр сарын 17-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд холбогдуулан EHealth системийг ашиглалтад оруулж байгаа юм байна.

Ингэснээр хоёр, гуравдугаар шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/ болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэх аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-14 21:34

Лист гэж жагса�##�т гэсэн үг. Оновчгүй. Оронд нь тодорхойлолт гэвэл Монгол хүнд ойлгомжтой.

Холбоотой мэдээ

Back to top button