Нийгмийн

“Сайд, дарга нар шалгалт хийхэд чийг ихтэй сайжруулсан түлш илрээгүй”

БОАЖЯ, ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ, “Тавантолгой түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр “Нийслэлийн агаарын чанар салхинаас хамаарч өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт агаарын бохирдол багатай байсан. Харин амралтын өдрүүдэд бохирдол ихтэй байсан. Өнөөдөр бохирдол багатай байна” гэлээ.

Харьяа яам, Тамгын газрын дарга нар өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын бохирдол, утаа нэмэгдсэн гол шалтгааныг тогтоохоор ажилласан. Үүний хүрээнд сайжруулсан түлшний цэг, гэр хороодоор явсан.

Энэ ажлын үр дүнгийн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул “Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд, түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрт болон нийслэлийн айл, өрхүүдэд гэнэтийн шалгалт хийсэн.

Шалгалтаар “Тавантолгой түлш” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл стандарт хангасан байгаа нь тогтоогдлоо. Мөн айл, өрхүүдээр гэнэтийн шалгалт хийсэн. Ингэхэд нунтгийн агууламж ихтэй, чийг өндөртэй тохиолдол гарсангүй. Утаа ихэссэнд шахмал түлш нөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Чанаргүй шатахуун, насжилт өндөртэй автомашин маш их утаа ялгаруулж, агаар бохирдуулж байна” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button