Нийгмийн
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс хагарч 50 см хил гарчээ

Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэл рүү 40-50 см-ийн өргөнтэй хар хил гарсан байна.
Түүнчлэн Мэргэнээс дээшээ Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил /мөс 2 тийш хагарч ус гарсан/ гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг хэмжээтэй хар хил ихээр үүсэж мөс бяцралт ихтэй, нуурын эргээс 100 метрийн зайтай захалж хил хөдөлсөн байна. Иймд иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.