НИЙГЭМ

Хийн хоолойн ТЭЗҮ батлах үйл ажиллагааг сурвалжлахаар ОХУ-ын хэвлэлийн агентлаг иржээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болоод буй. Тэгвэл төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах  үйл ажиллагаа маргааш /2022.01.25/ товлогдсон байна.

Тодруулбал, “Шангри-Ла” төвд “Газпром” компанийн төлөөлөл, Монголын Засгийн газартай ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах бөгөөд үүнийг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа аж.

Үүний өмнө, ТЭЗҮ эцэслэгдсэн тул дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэх агуулгаар Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн УЗ-ийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярьсан. Харин энэ удаа тус НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй төслийн дараагийн үе шат, хайгуул, судалгааны ажлын талаар хэлэлцэхээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button