УЛС ТӨР

"“Буянт-Ухаа” нөөц нисэх буудал гэдэг утгаараа бэлэн байдалд байх ёстой"

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ үеэр “Буянт-Ухаа” нисэх буудал нөөц нисэх буудал гэдэг утгаараа байнгын бэлэн байдалд ажиллаж байх ёстой. Хуучин ажиллаж байсан горим алдагдахгүй байхад анхаарах хэрэгтэй” гээд аж ахуйн зарим шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг санууллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button