ДЭЛХИЙ

"Зэрлэгүүдийг хүлээхүй” кино Венецийн наадамд нээлтээ хийлээ

Өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ болж буй Венецийн кино наадамд Монгол Улсын хоёр жүжигчний тоглосон “Waiting for barbarians” буюу "Зэрлэгүүдийг хүлээхүй ” кино анх удаа үзэгчдийн хүртээл болжээ.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд , залуу  жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тоглосон байна. 

Киноны гол дүрд Жони Депптэй хамт тоглосон монгол жүжигчин бүсгүй, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг Холливудын кинонуудад тоглож, “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндийн загварын шоунд оролцож байжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button