НИЙГЭМ

Н.Өнөрцэцэг: Би Ц.Гарамжав гишүүнийг шантаажлаагүй

Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2019.09.18/ Монголбанкны Эрсдлийн сангаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум өрийг дарсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарыг нээлттэйгээр мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон.

Хэвлэлийн хуралд Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг ирсэн  хэдий ч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцоогүй юм. Мэдээллийн үеэр Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг “Баримт өөрөө ярьдаг юм байна.Ц.Гарамжав гишүүний “Монполмет” ХХК-ийн өрийг Монголбанкны Эрсдлийн сангаас хаасан баримт нь нээлттэй байгаа. Энэ асуудлаар Монголбанк мэдээлэл өгөх ёстой. Бид холбогдсон ч хэвлэлийн төлөөлөгч нар нь  утсаа авахгүй байгаа. Удахгүй Мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэх учраас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханаас би асууна гэж бодож байгаа.

Том намтай, пиар багтай, мөнгөтэй, уул уурхайтай хүний өмнөөс ганц  сэтгүүлч үзэж байгаа. Сошиал доромжлолууд их ирж байгаа ч би үүнийг даваад гарна. Сэтгүүлчид ийм асуудлуудад битгий ухарч няцаж байгаасай гэж би хүсч байгаа. Хууль хяналтынхан баримт нь ийм тодорхой асуудлыг шалгаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “МСНЭ сэтгүүлчээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээ хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллана. Хамтран ажиллах бичиг явуулсных нь төлөө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шантаажчин гэж хэлж болохгүй. Одоо сайтын холбоо бас ажиллах хэрэгтэй байна. Сэтгүүлчээ хамгаалахын тулд нэн түрүүнд эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Хэн ч хамгаалахгүй байхад үнэний төлөө зогсоход хэцүү байдаг. Зариг.мн сайтыг хаасан асуудлаар, нүүр хуудаснаас Н.Өнөрцэцэгийг доромжилж байгаа асуудлаар бид цагдаагийн байгууллагад хандана” гэсэн юм.

Н.ӨНӨРЦЭЦЭГ: БИД АСУУХ ЭРХЭЭСЭЭ УХРАХГҮЙ

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах хариултыг өглөө.

-Та өнгөрсөн зунаас хойш Ц.Гарамжав гишүүний араас хөөцөлдсөн. Танд Ц.Гарамжав гишүүнд өширхөх хувь хүний сэдэл байгаа юу?

-Манай мэдээллийн сайт Г.Гарамжав гишүүн хувийн хэвшил рүүгээ төсвийн мөнгөөр  зам тавьсан асуудлыг мэдээлсэн. Цагдаагийн байгууллагад УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан асуудлаар гомдол гаргасан байдаг. Монголбанкнаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн өрийг хаасан асуудлыг би сүүлд нь мэдээлсэн. 10 тэрбум төгрөг бол маш их мөнгө. УИХ-ын гишүүн болоод удаагүй байхад нь энэ өрийг хаасан байдаг.

-Зариг.мн сайт Ц.Гарамжав гишүүн рүү хамтран ажиллах бичиг явуулаад, дэмжээгүй учраас муугаар мэдээлж эхэлсэн гэгдээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Би телевизийн салбарт ажиллаж байгаад сайт руу орсон. Тиймээс сайтын орчинд ажиллахын зэрэгцээ телевизийн салбарт ажиллах нь чухал байсан. Тиймээс Малчин, Рояаль телевизүүдийн мэдээний албыг давхар хариуцан, 18 хүн цалинжуулах үүрэг хүлээсэн юм. Энэ хүрээнд бусад аймаг, агентлаг, УИХ-ын гишүүд, яамд руу хамтран ажиллах санал явуулсан. Гэрээний хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааг олон нийтэд түгээх үүрэг хүлээдэг. Бусад хэвлэлүүд  ч ингэж л ажилладаг. Энэ бол хаалтын гэрээ биш. Бас шантааж ч биш юм. Үүнийг манай хэвлэлийнхэн маш сайн мэднэ.

-Та Ц.Гарамжав гишүүнтэй гэрээлсэн бол муугаар мэдээлэх байсан уу?

-Зариг.мн сайт ЖДҮХС-гийн асуудлыг сөхөх  үеэр манайтай хамтран ажиллах гэрээтэй маш олон гишүүдээс асуух шаардлага гарсан.  Гэрээ нь тойрогтоо хийсэн ажлуудыг нь олон нийтэд сурталчлахад чиглэсэн байдаг учраас бид асуух эрхээсээ ухраагүй. Хамтран ажиллах гэрээ нь хаалтын гэрээ биш гэдгийг сайн ялгаж салгаж ойлогх хэрэгтэй. Би ямар нэгэн байдлаар Ц.Гарамжав гишүүнийг шантаажлаагүй.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

https://www.facebook.com/eguurmgl/videos/522943081857576/?__xts__[0]=68.ARCbmJtmDlbMK8VB1IEox7WLT_vZUilJw7_79zGvTrXvRF6A0mLuind-nEAIKSurvxc6JnoTv-j-9d8VpooLSWZ2dkOofWVFmV0UTUaR7f8-4_ZaETNS33Fs3btFlxQ_gVNBXUJCtCjCEnEBhY55Rqcf9RMK9q4kULT8MdFQsK5CvjzRghXIJxBasIA1zltcEbHQDRKK62HrmvIJ9zEc7mUm3NuijF4ApvAmEPlWnujZAG4ryJBQcSADmAwn0CJYu3AVZPCxPNm3Ms5u7cqzqMcFFLv1Hl1BPuOe-ZJaNUVs-vTKxh_b_Q2I176nV5_wPVMrKbUGBAsqMOwaEQAidum244Uk_Ng8w7E&__tn__=-R

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
khandruush
khandruush
2019-09-19 00:57

Unexeer ard irged bid nar medexgui ymarch bulxia luivar turiin ordond yvagddiin bilee bid medexgu shd TS.Garamjav gdg gishuun bdag gdgiig ch medexgui yvj bgaa xumuus zunduu shd tgd ch yr ni unen bolood l asuudlaas zugtaj shantaajillaa ntr gj eldev ym yrij yvaa bz adilxan xel amaaraa yriad ene ni tiim uchirtai ter 10 terbumiig chn ingesiin gd tailbarlxiin orond uurlaad l barag gishuun gsn nereeree surduuleed l bsan xun umnu ynar bsanaa martaj boloxgue ene erxem gishuun ch gsn turiin suudald suuxaasaa umnu bid nar shig jiriin tax tulugch ajilchin l bsan shuu gdgee sanax xeregtei bid ene erxem gishuunii 10terbumiig tulux gj ys maxtaigaa xataj ajil xj tax tulduggu shuu erxem gishuun ta 10 terbumiinxaa talaar uuruu barimt notolgoogoo avaad medegdel xiine gdgt naidiii setguulch bol unexeer mundag ard irgediin nud chix shuu ta nar iim busarmag zuiliin umnu bitgii buult xj uguurei amjilt

StevSlarie
StevSlarie
2020-01-30 21:45

Sans Ordonnance Amoxicillin Pharmacie En Ligne En Suisse Generique [url=http://apcialisle.com]cialis 20mg price at walmart[/url] Better Pills Than Viagra Buy Cialis Priligy Tabletas

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 13:33

Web Store For Cialis http://abcialisnews.com - cialis 5 mg Levitra 10 Mg Usato Buy Cialis Viagra Eis

Холбоотой мэдээ

Back to top button