НИЙГЭМ

Жагсагчийг өшиглөсөн цагдаад хэрэг нээхээс татгалзжээ

"Ажлаа хий", "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн өмнө гарч, мэдээлэл хийхэд хүргэсэн. Харин жагсаал болдог эхний өдрийн орой хэсэг залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Энэ үеэр саатуулагдаж буй иргэний цээж рүү нэгэн цагдаа өшиглөсөн юм.

Тэр цагдаа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж байв.

Харин өмгөөлөгч С.Асланбек, П.Еркебулан нар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эл асуудлаар гомдол гаргасан байна. Харин хэлтсээс "Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй" гэсэн үндэслэлээр хэрэн бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ.

Дээрх өмгөөлөгчид удахгүй Нийслэлийн Прокурорын газарт хандахаа илэрхийлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button