Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Ойн “алуурчид”-ыг өөгшүүлсэн улс “Тэрбум мод” тариад хэрэггүй

Тавдугаар сар бол байгаль орчны сар. Үүний хүрээнд манай сайт байгаль орчин руу чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг та бүхэнд цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад "ХЭРГИЙН МӨРӨӨР" буландаа байгаль орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар хөндөн хүргэж байна.

Манай улс Экологийн цагдаагийн албыг 2020 оны нэгдүгээр сарын 06-нд Засгийн газрын шийдвэрээр байгуулж байв. Үүнээс өмнө байгаль, экологийн гэмт хэргийг онцгойлон анхаардаггүй, хайнга байдалтай явж ирсэн. Үүний уршгаар хулгайчид, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгчид ч хүрээгээ тэлж, бүлэглэл болон томорч, арга барил нь ч нарийссаар ирсэн юм.

Экологийн цагдаагийн алба есөн төрлийн гэмт хэрэг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн нэг нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж, ойн санд учруулж буй хохирол нь олон тэрбумаар үнэлэгдэж байхад наана нь “Тэрбум мод” гэх мөрөөдөлд хөтлөгдөж, ойгоос авч ирсэн зулзаган моддыг суурин газруудад суулгаж, нүд хуурч байгаа талаар хэвлэлүүд ч хөндөж байв. Гэвч үүнийг “гүтгэлэг” хэмээн гүрийгээд өнгөрсөн.

-ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ӨСӨЖ БАЙНА-

2021 онд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг Монгол Улсын хэмжээнд 601 бүртгэгдсэн байна. Үүнээс 314 нь буюу 52.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байгаа юм. Илрүүлэлт нь 80 хувьтай байна. Бүр нарийвчилбал энэ тоо жил ирэх тусам өсөж буй харагдаж байна. Тодруулбал, хууль бусаар мод бэлтгэх гэм хэрэг 2019 онд нийт 243, 2020 онд 262, 2021 онд 312 хэрэг бүртгэжээ. Нөгөө талдаа энэ нь 2020 онд Экологийн цагдаагийн алба байгуулсантай ч холбоотой аж. Орон нутгийн хяналт шалгалт сайжирсан учраас хэргийн илрүүлэлт нэмэгдсэн байна. Энэ нь модны хууль бус бэлтгэлийн хэрэг нуугдмал байдлаар их гардаг байсныг харуулж буй хэрэг юм.

Улмаар 2020 онд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас учирсан 1.2 тэрумын хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 500 саяыг нь нөхөн төлүүлжээ. Харин 2021 онд нэг тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 900 саяыг нь нөхөн төлүүлжээ. Энэ бол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд барагдуулсан хохирол бөгөөд цаашид шүүхээр шийдвэрлэсний дараа барагдуулсан хохирлын хэмжээ дахин нэмэгдэх аж.  

ХУЛГАЙЧИД "АМЬДРАХ ӨӨР АРГА АЛГА" ХЭМЭЭН ЯРЬДАГ-

Модны хулгайч нар хууль бусаар ойгоос бэлтгэсэн модоо модны захаас худалдаж авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлээд Улаанбаатар хотод оруулж ченжүүдэд зардаг асуудал маш их гарх болжээ. Улмаар хулгай хийж, ойн сангаас модод сугалж буй энэхүү үйлдлээ амжиргааны хомсдол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолоос болсон. 

Амьдрах өөр арга алга гэх мэтээр тайлбарладаг гэх. Энэ мэт амьдралын шаардлагаар өнөө маргаашийн хоолны мөнгөө олох гэж хууль бусаар мод бэлтгэж байгаа хэсэг байхад нөгөө талдаа их хэмжээний ашиг хоншжоо олох гэсэн санаа сэдэлтэй нөхдүүд ч маш их байдаг байна.Тэдний дунд тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд ч олноор бий. Тэд зөвшөөрлийн бичгээрээ нүүр таглаж, далдуур хууль бус мод бэлтгэл маш их хийдэг талаар эх сурвалж мэдээлсэн юм.

-ОЙН САНГИЙН ДАРГА, БАЙЦААГЧ НАР НЬ МОДНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДДАГ-

Ийнхүү хууль бусаар ойгоос мод бэлтгээд, хотод оруулж ирээд зараад, үрээд байхад яагаад хяналт тавихгүй байгаа юм бэ гэдэг асуудал энд хөндөгдөнө. Учир шалтгааныг хайваас яг ууланд мод хууль бусаар бэлтгээд байгаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд болох ойн байцаагч, байгаль хамгаалагч нарын санаатай, санамсаргүй хариуцлагагүй байдал үүнд хамаатай.  Зарим талдаа орон тооны хомсдлоос үүдэж төдийлөн хяналт шалгалт хийж чадахгүй байгаа тохиолдлууд ч бий.  

Гэхдээ анхаарал татаж буй нь төсвөөс цалин авч, “ой хамгаалж байна” гэж сууж буй хэрнээ хууль бус мод бэлтгэгчидтэй гар гуур барьж, ашиг хонжоо олох зорилгоор хамтран гэмт хэрэг үйлддэг төрийн албан хаагчид ч бий.

Тухайлбал, Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж буй хэргүүд дунд Ойн ангийн дарга, байцаагч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар албан тушаалаа ашиглаж, хууль бусаар мод бэлтгэсэн этгээдүүдэд давуу байдал олгоод, үгсэн тохиролцсон асуудал тогтоож, холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.

-ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭГЧИД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГЭЭР ТОРГУУЛДАГ-

Яагаад Экологийн цагдаагийн алба байгуулагдаад байхад энэ гэмт хэрэг буурахгүй байна вэ. Үүнд хуулийн цоорхой, хийдэл, хариуцлагын тогтолцоо голлон нөлөөлж буй. Эрүүгийн хуулийн 24.6-д хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг зүйлчилсэн.

Хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ихэвчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулах ялаар шийтгүүлээд өнгөрдөг. Хүлээлгэж байгаа хууль эрхзүйн санкц нь арай хөнгөхөн байна гэдгийг албаныхан ч хүлээн зөвшөөрч, дуу нэгтэй ярьдаг. Гэвч үүнийг засаж, чангалах ажил өдийг хүртэл хийгээгүй байна.  

Нэг иргэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн бол хорих ялгүй. Ихэвчлэн торгуулийн болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Бүлэглэж, их хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жил зорчих эрх хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Гэвч хорих ял оноож байгаа нь маш цөөхөн.

-ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХДЭЭ АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ӨМЧИЙН ХЭЛБЭР ХАРГАЛЗАХГҮЙ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО-

Экологийн цагдаагийн алба ажиллаж эхэлснээр зөвхөн мод гэлтгүй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх явцад хууль эрхзүйн заалтууд нь нэг мөр авч хэлэлцэхэд тохиромжгүй, зарим хуулийн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай нь тодорхой болжээ. Тиймээс саналуудаа зохих газруудад гаргаад байгаа аж. Тухайлбал байгаль экологийн гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүй улсын орлого болгодог хууль эрхзүйн зохицуулалт оруулахаар шийдвэр гаргах түвшинд бараг тохирчээ.

Энэ нь Бат гэдэг хүн Дорж гэдэг хүний том машин барьж яваад хууль бусаар мод бэлтгэсэн бол Батад эрүүгийн хариуцлага хүлээлгээд, Доржийн тээврийн хэрэгсэл үлдчихэж байгаа юм. Улмаар дахиад хэнд ч юм машинаа дамжуулж, дахин гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар мод бэлтгүүлэхэд ашиглаж байна. Тиймээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан л бол Доржийнх байна уу, Батынх байна уу хамаагүй улсын орлого болгох асуудлыг хуульд тусгаж буй гэсэн үг. Энэ алдаатай, хийдэлтэй заалтыг ашиглаж маш олон мод бэлтгэлийн компаниуд өөр газар, компанийн нэр дээр машин, техник хэрэгслээ авч, хуулийн хариуцлагаас мултардаг нь олон шалгалтын явцад ажиглагджээ.

-ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛААГҮЙ Л БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛДАГГҮЙ-

Экологийн цагдаагийн алба байгуулаагүй байх үед буюу 2019 онд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид судалгаа, дүн шинжилгээ хийгээд Сэлэнгэ аймгийн Ерөөө суманд ажилласан байна. Гэтэл тэнд мод бэлтгэлийн компаниудад мод ашиглахыг зөвшөөрч, тусгаарлаж өгсөн талбайгаас өөр газарт мод бэлтгэж, ойн сан элбэгтэй газар руу шууд орж дураараа нойтон мод огтолж байсныг илрүүлж байжээ. Ингэхэд тэнд 4-5 аж ахуй нэгжийн 20 гаруй зил-130 машин чиргүүтэйгээ байсан гэх. Эл хэрэг шүүхээр орж, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, зил-130 маркын 22 тээврийн хэрэгслийг улсын орлого болгож байжээ. Энэ мэт ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөл авсан ч түүнийгээ буруугаар ашиглаж, нойтон мод огтлох гэмт хэргийн шинжтэй хэргүүд хэд хэд бүртгэгдэж, өдгөө хууль хяналтын байгууллагад шалгаж буй юм байна.

Хууль бусаар мод бэлтгэдэг, хулгайч нар яагаад хаширдаггүй вэ. Тэдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг яагаад цуцлахгүй байна вэ. Үүний хариулт нь бас л хуулийн цоорхой.

Улсын хэмжээнд мод бэлтгэлийн 3000 гаруй компани байдаг аж. Гэтэл зөвхөн улсад их хэмжээний хохирол учруулсан үед л тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхзүйн зохицуулалт байгаа юм. Их хэмжээний биш ч бага багаар мод бэлтгээд, хулгайлаад байвал торгоод л явуулаад байна гэсэн үг.

Тиймээс Экологийн цагдаагийн албанаас хариуцлагыг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлөө төр буцааж авдаг байх асуудлыг хохирлын хэмжээнээс үл хамааран гаргадаг байх асуудлыг холбогдох газруудад тавьжээ. Ингэхэд анхааралдаа авна гэх хариу хэлсэн гэх. Гэвч одоогоор дорвитой арга хэмжээ авсан нь алга.

ДҮГНЭЛТ: Монгол орны ойн сан бол 11 мянгахан га талбай. Гэтэл судалгааны байгууллагуудын хэлж буйгаар ихэнх нь доройтолд орчихсон. Хэдэн га талбай нь зөв ургалттай, үйлдвэрлэгч нар бэлтгэх боломжтой нь хэр их байгаа вэ гэдэг нь ч тодорхойгүй. Хэрвээ энэ байдлаараа хууль эрхзүйн орчин нь хүчгүй, чадамжгүй, цоорхой ихтэй, төрийн албан хаагчид, ой хамгаалагчид нь хулгайчидтай наймаалцдаг байсаар, хариуцлагаа чангаруулахгүй бол энд бид “Тэрбум мод” тарина гэж дэвхцээд үр дүнд хүрэхгүйг харж болохоор байна. “Тэрбум мод” гэж хөөрцөглөхөөсөө өмнө та бүхний суулгаад буй зулзаган моддыг хаанаас авч ирж байгааг олж, модны хулгайчидтайтайгаа тэмцэх цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 11:21

Томхон ширэнгийг цөлж авахад ургах боломжтой 100 зулзаган мод гарна. Тэр ширэнгний бүх мод үхэх ганцхан мод нь нас биед хүрнэ. Ширэнгэ цөлж байгаа бол болж байна.

Sana
Sana
2022-05-22 05:49

Gadnaas.mod.oruulj.irehiig.yamarch.tatvargui.bolgohod.l.asuudal.shiidegdene

Зочин
Зочин
2022-05-22 22:50

БОАЖЯ ан, ашигт м�##�тм�##�, нойтон модны хулгайчуудын үүр гэж амьтан хүн зүгээр ч нэг цуураагүй байх

Зочин
Зочин
2022-05-22 23:30

Үгсэн хуйв�##�ддаг хулгайч нарыг насаар нв шоронд хийхээс нааш энэ гэмт хэрэг арилахгүй
.90 оноос хойш гаарсан энэ гэмт хэрэгт насаараа хоригдох ял яг тохирно

Зочин
Зочин
2022-05-23 12:25

Голыг нь илчилсэн сайхан нийтлэл уншлаа. Ойн �##�уурчдаас авах торгуулийн хэмжээ маш бага байна.Лоод т�##� нь 10саяас ярьж авах хэрэгтэй.Ингэхийн тулд хуулийн за�##�тад тодорхой тусгаж чанг�##�ж байж л хэрэгжинэ.Тэрбумаар нь улсын хөрөнгийг идэж уусан этгээдүүдэд хариуцлага тооцохгүй байгаа юм чинь ой мод сүйрч байсан ч юман чинээ бодохгүй улс юм Дээр үед хүн ардыг шашны мунхруулгад дэндүү автсан гэдэг.Ой мод байг�##�иа сүйтгэвэл лус савдаг хилэгнэж муу зүйл болно гэдгийг одоогийн хүн ард тоохгүй,эх орноо хайрлах сэтгэл огт байхгүй,дээдчүүл нь газрын доорхийг төнхөж м�##�таж,доодос нь ингэж эрээ цээргүй аашилж байгаа нь тун харамс�##�тай.Мунхаг ардуудад юу ч хэлэх билээ.Дээд доодгүй улс эх орноо цөлмөж байна.Цөөхөн хэд нь ингэж нийтэлж,ярьж байна.Хэзээ улс шиг улс болох юм бол доо.Их сайхан нийтлэл бичсэн танай хамт олонд баяр хүргэе. Цаашдын ажил үйлсэд чинь амжилт хүсье Баярл�##�аа

Арп
Арп
2022-05-24 10:14

Үнэн сайхан мэдээлэл уншлаа.
Хувийн ашиг шун�##�аас болж ой мод огтолж байна ш дээ.
Худлаа нэг зөвшөөрөл гэдэг цаас үзүүлж мод огтолж сүйтгээд байгаа бүүр нэг сэжигийн.бузарын шун�##�т өлөн юмнууд байсаар байна.
Сэлэнгэ Баруун бүрэнд нэг шун�##�тай бас аймгийнхаа иргэдийн хур�##�д сууд�##�тай нэг бузарын шун�##�т эрх мэдэлтэнүүдийн хуйв�##�дсан нэг хулгайч олон жил нойтон мод бүлэглэн огтолж байг�##�ь сүйтгэж байна.
Байг�##�ийн цогцолбор БҮРЭНГИЙН нурууны УРТ ШУВУУТЫН амны модыг хиаруулж дуусаад одоо цааж давж 14 мянган ширхэг нойтон мод унагаж гу�##�ин бэлтгэх юм гэнэ.
Хуцаж даварсан ийм шун�##�т бузаруудад арга хэмжээ авч цээрлүүлэх хэрэгтэй байна.
Хурган дарга эрх мэдэлтэнгүүд их гай болж байг�##�ь орчинг ингэж сүйтгээд байгааг зогсоогооч ээ.

Арп
Арп
2022-05-24 10:29

Ойгоос зулзган мод. Мод үржүүлгийн газраас жижигхэн тарьц суулгац авч ирж суурин газар тарьж суулгачихаад ус�##�ж тордолгүй эргэж тойролгүй тэр чигт нь хаяж үхүүлж гай болох юм. Хойтон жил нөгөөхөө ухаад хаяж байх юм.
Ойрдоо. Мод үржүүлгийн газраа тэдгээр хайран суулгац харьцуулж байсан бол аштай юу гэж бодох юм.
.энэ нэг ногоон хөгжил ч билүү байгууламж ч билүү нэг байгууллага ер юу хийж байдаг байх ёстой газар юм бэ?

Зочин
Зочин
2022-05-24 12:27

Ардчилсан нийгэмд шилжиж улмаар 2000 оноос иргэд оршин суух амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэй болсон. Тэр үеэр хөдөө гарч м�##�жиж байсан өрх гэрүүд зуданд нэрвэгдэж гэрээ ачаад хот бараадахаас өөр гарцгүй болсон. Хотын захад гэрээ барьж хашаач хатгаагүй. Мөнгөгүй тэдгээр хүмүүс хот орчмыной модыг шөнийн цагаар ганц нэгээр нь унагаж чирч ирж г�##�аа түлэх, зарим хэсгийг нь шуудайлж зарж амь зогоохоос өөр аргагүй болсон. Тэр үеийн төр засгийн удирдлага, Нийслнлийн удирдлагаогт анхаараагүй ойгоо хядуулж дуусгасан. Хот ямарч гудамжны зохион байгуул�##�тгүй хаягжилтгүй зарим айл өрх тог цахилгаангүй олон жил болсон. Дарга нарын буруу байгаа сан шүү!!!

Зочин
Зочин
2022-05-25 11:02

Энд тэндээс шилжин ирэгсэд бас амарсайхан мэтийн бузарууд л туулын бургасыг хядаж хорлосон доо

Зочин
Зочин
2022-05-25 11:16

Шилжин ирж суурьшсан нутаг ус голоо голж санаа буруулж ирсэн цагаачид л ирсэн нутаг орноо хайрлахгүй шөнийн цагаар хулгайгаар Туулын бургас. Дарханы ойролцоо Хараагийн бургас. Эрдэнэтэд Баян Өндөр хайрханы ар өвөр хот орчимын модыг огтолж хөрөөдөж зарж сүйтгэж дуусч байна.
Иргэд оршин суух газраа өөрсдийн дураар сонгоно гэсэн үндсэн хуулийн цоорхой зарим үл бүтэх новшнууд зориуд ч ийм санаа оруулсан юм билээ.
Увсууд бөөн нүүдэл нэг хэсэг яав аа!? Сэлэнгэ Булган Төв аймагт тэд нийгэмд юу ч нэмэр хөдөлмөрлөхгүй зөвхөн хувь.м�##� аж ахуй хаана ашигтай газар.хаана амар хялбар юм байна. Тэд тэнд л түвэг удаж явна

Холбоотой мэдээ

Back to top button