Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 92 ААН-ийг хянаж, шалгана

МХЕГ-аас Эмээлт дэх "Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын талаар Шадар сайдад танилцууллаа.
Шалгалтын явцад ноцтой зөрчил илэрсэн. Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжилсэн.
Мөн үргэлжлүүлэн Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний бүх аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж байгаа аж.
Шадар сайд энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй ААН, хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар Сайдын мэдээлэл








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ өмхий газраа төр одоо санаж байна уу
Shalgana gej anhaaruulj bgaad shalgadag ni yaaj bgaan sanaatai vildelvv muu vumaa nuugaarai geed bgaamuu
darga naraa emeetiig chini shalganaa gej dohio ugch bgaa ym , tend ezd n dandaa tomchuud shuu!