Нийгмийн

НОМИН-гийн “Хурим найрын худалдаа” үргэлжилж байна

Шинэ амьдралаа эхлүүлж, өрх гэрийнхээ гал голомтыг бадрааж буй залуу хосууддаа зориулсан НОМИН “Хурим найрын худалдаа” үргэлжилж байна.

Хурим найрын бэлтгэлээ хангаж, шинэ гэрийнхээ тав тухыг бүрдүүлэхээр төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан тусгай худалдаа 2026 оны 08 дугаар сарын 13-наас 31-ний өдрийг хүртэл НОМИН-ийн бүх салбарт үргэлжилнэ.

Худалдааны хүрээнд гэр ахуйн сонгогдсон бараа бүтээгдэхүүн -50% хүртэл хямдарч, хэрэглэгчдэд шинэ гэрээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр бүрэн тохижуулах таатай боломжийг олгож байна.

Мөн Улсын Их Дэлгүүрийн 4 дүгээр давхар болон Макро Моллын 2 дугаар давхарт сонгогдсон бараанаас 200,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгч бүр бэлэгтэй.

Хурим найрын давхар урамшуулал зарлагдлаа

“Хурим найрын худалдаа”-г улам сонирхолтой болгож, хэрэглэгчдэд илүү олон боломж олгох зорилгоор 2026 оны 08 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд давхар урамшуулалт худалдаа зохион байгуулж байна.

Энэ хугацаанд НОМИН-ийн гэр ахуйн цахилгаан бараанаас 2,247,990₮-өөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгч дараах бэлгүүдээс дурын нэгийг сонгон авах боломжтой. Үүнд:

· Битүү чанагч – 339,990₮

· Будаа агшаагч – 359,990₮

· Богино долгионы зуух – 589,990₮

/Бэлэгтэй барааны үлдэгдэл дууссан тохиолдолд үлдсэн бараанаас сонголт хийнэ/

Шинэ гэрээ цахилгаан бараагаар бүрэн тохижуулах боломж

Давхар урамшууллын хүрээнд 247,990₮-ийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх олгож, шинэ гэрээ иж бүрэн цахилгаан бараагаар тохижуулах супер азтан болох боломжийг мөн бүрдүүлжээ.

Үүнээс гадна сонгогдсон цахилгаан бараа -40% хүртэл хямдарсан тул хэрэглэгчид хүссэн бараагаа илүү уян хатан нөхцөлөөр сонгон худалдан авах боломжтой.

Худалдан авалтаа хялбар, уян хатан нөхцөлөөр хийхийг хүссэн хэрэглэгчид OmniWay, Ариг Банк, NetCapital, StorePay, PocketZero, Sono, Monpay, ХААН Банк, Голомт Банк зэрэг зээл болон хуваан төлөх үйлчилгээг ашиглах боломжтой.

Ийнхүү НОМИН шинэ амьдралынхаа эхлэлийг тавьж буй хосууд болон өрх гэрээ шинэчилж, тохижуулж буй хэрэглэгчдэд зориулан хэрэгцээт бараагаа хямдрал, бэлэг, урамшуулалтайгаар сонгох боломжийг нэг дор бүрдүүлж байна.‍

“Хурим найрын худалдаа”

Худалдааны хугацаа: 2026.08.13–08.31

Давхар урамшууллын хугацаа: 2026.08.21–08.31

Лавлах утас: 1800-2888

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button