Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хүүг эрэн хайж байна

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тав дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон гэх мэдээллийг Онцгой байдлын газар хүлээн авчээ . Тодруулбал “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа аж.
Харин гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нь И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаангарам багийн “Цагаан хад” гэдэг газраас Жаргалант багийн “Аралбек-Арал” хүртэл 20 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байгаа юм байна.
Иймд иргэдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
С.СУВДАНСОНДОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аралбек арал, энэ уугуул нэр мөн үү, газар усны нэрийг дураараа өөрчлөөд байна уу, үүнд хяналт тавьдаг газар байна уу.