Нийгмийн
"Цэнхэр дээлтэй эмэгтэй" малчдын жагсаалд ирж, нэгдлээ

Нийгмийн сүлжээнд "цэнхэр дээлтэй эмэгтэй" нэрээр танигдсан Дорноговь аймгийн Мандах сумын малчин Д.Мөнхчулуу хориод малчдын хамт нийслэлд иржээ.
Малчид говийн бүсэд олгож буй уул уурхайн лицензүүдийг эсэргүүцсэн тайван жагсаалд нэгдээд байна.
Сумандаа уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг эсэргүүцэж хаваржин тэмцсэн тус сумын малчид "Говийн бүсэд эмх замбараагүй олгосон лицензүүд мал, малчин хоёрыг амьдрах аргагүйд хүргэж байна. Нутагтаа хийсэн тэмцлээ нийслэлд үргэжлүүлэхээр ирлээ" гэж ярилаа.
Малчдын тайван жагсаалд Засгийн газраас ямар нэгэн шийдвэр, хариу өгөөгүй байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямаа ,ямаачин 2 ыг яах вэ.
Ямааг ч яахав боочихно. Ямаачин шантаажчиныг харин . . .
Уул уурхай төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг юм байна . Малчин , малаас төсвийг 3% ийг л бүрдүүлдэг юм байна.Түүнийгээ сүү ,ноос, ноолуурын урамшуулал нэрээр буцаагаад авчихдаг юм байна . Малчдыг ФЕРМЕРИЙН АЖ АХУЙД шилжүүлбэл цөлжилт буурна . Нэг газар төвлөрч буй учир малчдын орлого нэмэгдэнэ гэх мэт сайн талтай..
Лицензийн наймаа хийсэн газар шороо ухахаа зогсоогооч
Уурхай байтугай усан цахилгаан станц бариад гэрэл цахилгаанаар хангаад амьдардаг орчинг нь ус ургамал дэлгэрсэн диваажин боьгоод өгье гэхэд л мөнгө нэхэж шантааж хийж, хятадад урваж дагаар орж байгаа мал шигээ эргүүтчихсэн малчин нартэй шантаажчингуудыг яана вэ. Улсад нэг ч татвар төлөхгүй, хамгийн их даатгал урамшуулал мвна, хуульд зааснаас онцгой нөхцлөөр хугацаанаас өмнө тэтгэвэрт гарч насаараа ажилласан багш эмч сувилагч нарын адил тэтгэвэр тогтоолгоно. Энэ буруу тогтолцоо хэзээ дуусах вэ. Ирээдүй байна уу.
Мөнгөний төлөө ус нутгаа сүйтгээд дууслаа, олигархуудыг л зөвхөн баяжуулж, хүн ард нь,
улс нь асар их өртэй.
Ямаа , ямаачин хоёр яах вэ ? Энэ хоёртойгоо хамт говь нутаг чинь л байхгүй болж байгаа шүү.Эрх мэдэлтэй хүмүүс лиценз аваад л хятадуудад зарчихаж байгаа . Та нар өөрсдөө очоод үз. Оршин суугчид нь хятадууд л болж байна.Та нар яг хөөж гаргаж харагдаач. Говь нутгийн уугуул хүн ам чинь л тэр газраа хамгаалж монголын нутаг гэдгийг мэдүүлж яваа гэдгийг яагаад ойлгохгүй мөнгөнөөс болж цөөхөн хүн ийм аюултай зүйл хийгээд байгаа юм бэ? Нутаг чинь хоёр хуваагдаж байгааг яагаад ойлгохгүй , өнөөдрийн хэдэн халтар төгрөгнөөс болж үхэл алдаад байгаа юм бэ ?
Тэр орон нутагт нь хүн мал идээших газарт өвөлжөө хаваржаа шинээр , төсвийн хөрөнгөөр барьж өгөө
Бэлчээрээ эвч үлдээсэн..Хятад хортой мах...алт..уран..хэнд хэрэгтэй бээ..БЭЛЧЭЭР
Зов малаа бэлчээх газаргуй малчид яах юм бэ. Малгуй махгуй усгуй Монголчууд яах вэ. Уурхай биднийг тэжээх биш эх оронгуй болголоо
Газар бол малчны өмч биш.Мал бол малчны өмч мөн.Зөрчлийг яаж арилгах вэ.ХЯТАД улсын туршлага байна.Тодорхой газар нутаг зааж өгөөд ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ эрхийг нээж нөгөө сүү ноолууранд өгдөг урамшуулалаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин түүнд хамрагдаагүй малчинд сүү,ноолуурын урамшуулал өгдөггүй байх.. малын хөлийн татварыг цөлжилтийн эсрэг татвар болгож өндөр тогтоох зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй. Харсан газраа малын бэлчээр гэж харж шууд хувийн өмч мэт аашлаж болохгүй. Уул уурхай бол манай төсөвийн гуравны 2 хувийг бүрдүүлж байдаг тул газар нутагтай тэмцээд байгаа малчдын халамж үйлчилгээг хасах нь зүйтэй. Хүүхдийн мөнгө ,тэтгэвэр ,тэтгэмж , халамжийг танах хэрэгтэй. МАЛЧИД АРАЙ Л ДАВРААД БАЙНА УУ ДАА.