Нийгмийн

Б.Буджаргал 5000 км замыг 40 хоногт туулж, дэлхийн дээд амжилт тогтоох зорилго тавьжээ

Хэт холын зайн гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш бөгөөд энэ спортын тамирчдыг Бямбаагийн Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Тэрбээр 2014 оноос хэт холын зайн олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд 13 тэмцээнд оролцсоноос 11 удаа түрүүлж аварга болжээ. Түүний тогтоосон дээд амжилтаас дурдвал зургаан хоногт 561 миль буюу 904 км, арван хоногт 810 миль буюу 1304 км зам туулжээ.

Тэгвэл Б.Буджаргал ирэх 9 дүгээр сарын 4-нд АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх Дэлхийн хамгийн холын зайн гүйлтэнд оролцож 3100 миль буюу 5000 км замыг 40 хоногт туулж, дэлхийн дээд амжилт тогтоох зорилго тавьсан байна.

Сонирхуулахад, Бямбаагийн Буджаргал манай сайтад ярилцлага өгөхдөө “Олон хоног урт зам туулаад барианд орох мөчид танд юу бодогддог вэ” гэсэн асуултад “Бусад тамирчнаас түрүүлээд барианд орохдоо би аварга болчихлоо гээд нээх их баярлаад байдаггүй. Хийх ёстой ажлаа хийсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Учир нь бусад спортын ялалт, ялагдал торгон агшинд шийдэгддэг. Харин хэт холын зайн гүйлтэд би яг ард яваа хүнээсээ хол тасархай буюу 42-100 км зайд тасарч түрүүлдэг. Тиймээс түрүүлсэн, аварга болсноо барианд орохоосоо өмнө нь мэдчихдэг” хэмээн хариулж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
yugi
yugi

Удахгүй болох тэмцээндээ түрүүлээд рекордын эзэн болж усынхаа нэрийг өндөрт өргөж төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай. Тамирчины ялалт хямдхан олддоггүй танд өндрөөс өндөр амжилт хүсье:)

Зочин
Зочин

Хөөе наад балай юмаа боль, Ирж ганц ширхэг мод тарь

Холбоотой мэдээ

Back to top button