Нийгмийн
Гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас сураггүй болсон иргэний цогцос олдлоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багийн харьяат иргэн Б нь зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагийн үед гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 10:50 цагт хүлээн авчээ.
Дуудалгын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.