Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Жүжигчин Г.Алтаншагай ГССҮТ-д тэргэнцэр хандивлана

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 6-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

10.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол наадам-Монгол адуу” хэлэлцүүлэг зохион байгуулж, 12.00 цагт Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

11.00 цагт ГССҮТ-д жүжигчин Г.Алтаншагай тэргэнцэр хандивлана.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button