Нийгмийн

Хөвсгөл аймгийн "Гурил тэжээл" ХХК-ийн зоориноос 14 настай хүүгийн цогцос олджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү 14 настай О-г нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button