Нийгмийн

Монгол улс дэлхийн хамгийн олон тахьтай орон боллоо

Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг угтан “Хустайн цогцолборт газар” төв, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.


"Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны зургаадугаар сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. гэж онцлон хэллээ. Улмаар "Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь, Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь, Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болжээ.
Тахь нутагшуулах, цус сэлбэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч, өдгөө Хустайн нуруунд 422 тахь, Говийн их дархан цаазат газарт – 386 тахь, Хомын талд- 132 тахь нийт 970 толгой тахь нутагшиж, монгол улс дэлхийд  хамгийн олон тахьтай орон боллоо.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button