Нийгмийн

УРИЛГА: Маргааш 06:30 цагт ирээдүйнхээ төлөө цай, сүүний дээжээ өргөцгөөе

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос "Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооны тэргүүн Г.Алтанцэцэг "Монголчууд өвөг дээдсээс уламжилж ирсэн түүх, ёс заншлынхаа дагуу амьдрах ёстой. Гэтэл болж бүтэхгүй олон зүйл гарч байгаа учраас тэнгэрийн бошго буусан. Монголын гал голомтыг ариун дагшин хэвээр нь үлдээхийн тулд тэнгэрийн зарлиг буусан гэсэн үг. Өнөөдрөөс эхлэн Монголын ариун гал голомтод муу муухай юм хийхгүй байгаа хүн бүхэн тэнгэрийн өршөөлд хамрагдана. Өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг бүгд мэдэж байгаа. Аюулгүй байдал алдагдсаар байна" гэлээ.

Тус холбооноос маргааш зуны тэргүүн илүү сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байгааг онцолсон. Иймд энэ өдөр 06:30 цагт ээжүүдийг Монгол үндэстнийхээ, үр хойчийнхоо ирээдүйн төлөө орон даяар буй ээжүүдийг цай, сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөхийг уриаллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button