ДАТАГРАФИКНИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

ХӨНДӨХ СЭДЭВ: Манай улс хүчирхийлэлд өртсөн хүүхэд дагнан хамгаалах ГАНЦХАН БАЙРТАЙ

Хохирогч А бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр Т-ийн хамт ....аймагт оршин суудаг байсан. Нөхөр Т нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн асуудлаар аймгийн Цагдаагийн газарт шалгагдав. Улмаар Шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулиар 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 19- ний өдөр баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж гараад, эхнэр А-ийн амь насыг хохироожээ.


Тус харамсалтай хэрэг тухайн аймгийн цагдаа, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан нар эрсдлийн үнэлгээ хийгээгүйгээс болсон байх магадлалтай. Эрсдлийн үнэлгээ хийж, иргэн Т-гийн шийтгэл дуусах өдөр хохирогчийг түр хамгаалах байранд аваачсан бол... Эсвэл тус хэрэг болсон аймагт түр хамгаалах байр байгаагүй ч байж мэднэ.

Ер нь улсын хэмжээнд түр хоргодох байр хүртээмжтэй байгаа юу. Хэд нь хүүхдэд дагнан үйлчилгээ үзүүлдэг бол. Тэдгээрт нийгмийн ажилтан, сэтгэл зүйч яг ажилладаг уу. Эдгээр асуултад хариулт хайлаа.

ДУНДГОВЬ АЙМАГТ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХОРГОДОХ БАЙР БАЙДАГГҮЙ

Улсын хэмжээнд 16 түр хамгаалах байр, 17 нэг цэгийн үйлчилгээний төв байдаг ажээ. Тус тусдаа нэршилтэй ч үйл ажиллагааны хувьд адилхан. Ингэхээр улсын хэмжээнд нийт 33 хамгаалах байр байдаг гэсэн үг юм. Хоорондоо ялгаатай талыг нь тодруулбал,

  • Нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн хохирогчид 7 хоног хүртэлх хугацаанд үйлчилгээ үзүүлдэг.
  • Түр хамгаалах байранд ирсэн хохирогчид 7-30 хоног үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Аль аймаг, дүүрэгт хэчнээн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байдгийг харуулъя.

Дээрх инфографикаас та бүхэн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Дорнод, Дархан-Ууль, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад түр хамгаалах байр байдаггүйг харж байгаа байх. Харин тус дүүрэг, аймгуудад нэг цэгийн үйлчилгээний төв байдаг юм байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтний өгсөн мэдээллээр Дундговь аймагт түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төв байдаггүй. Сүхбаатар аймагт мөн энэ оны тавдугаар сарын 20 хүртэл түр хамгаалах байр байгаагүй аж.

ХҮЧИРХИЙЛҮҮЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ 33 БАЙРНЫ ХЭД НЬ ХҮҮХДЭД ДАГНАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журмын

  • 2.5-д Түр хамгаалах байрыг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, эрэгтэй, эмэгтэй хохирогчын хэрэгцээ, шаардлагыг харгалзан төрөлжүүлэн байгуулж болно.
  • 2.6-д Төрөлжсөн түр хамгаалах байр байхгүй тохиолдолд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, эрэгтэй, эмэгтэй хохирогчийн онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан үйлчилгээг үзүүлнэ хэмээн заасан байдаг.

Манай улсын тухайд 33 хамгаалах байрны нэг нь л дагнаж, хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ талаар ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, кэйс, менежмент хариуцсан мэргэжилтэн М.Отгонгэрэл "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дэргэдэх нэг түр хамгаалах байранд хүүхэд дагнан авдаг. Тус түр хамгаалах байранд 2022 он гарсанаас хойш 10 насанд хүрэгчийг авсан. Хүчирхийлэлд өртсөн ээжүүд бага насны хүүхэдтэйгээ хамт ирсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хүүхэд хамгаалах түр байранд маань 35-уулаа байна. Уг нь бол 25 хүний хүчин чадалтай" хэмээв.

Мэдээж бусад түр хамгаалах байранд хүүхэд очиж, үйлчилгээ авах боломжтой.

-ХОРГОДОХ БАЙРНЫ ХҮЧИН ЧАДАЛ-

Улсын хэмжээнд буй түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний төвүүд хэчнээн хохирогч хүлээж авах хүчин чадалтайг дараах инфографикаас харна уу.

Хоёр хэрчсэн талх дээр дарж, аймаг, дүүргийн тоон мэдээллийг харах боломжтой

Улсын хэмжээнд нэгэн зэрэг 312 хохирогч хүлээж авах боломжтой ажээ. Хамгийн олон буюу 30-аас дээш хохирогч хүлээж авах боломжтой дүүрэг бол Баянгол, Хан-Уул. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Дорноговь аймгууд 10-аас дээш хохирогч зэрэг хүлээж авах боломжтой байна. Зарим аймагт хүчин чадал чухам яагаад өндөр байгааг нэгэн жишээгээр тайлбарлая.

Жишээ нь: Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгуудад түр хамгаалах хоёр, хоёр байр байдаг. Тэдгээр нь өөр, өөр байгууллагад харьяалагддаг.

Улсын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хохирогчид үйлчилгээ үзүүлж буй 33 хоргодох байр дараах байгууллагуудад харьяалагддаг ажээ.

  1. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс
  2. Эмнэлгийн байгууллага
  3. Хүчирхийллийн эсрэг төв
  4. Цагдаагийн байгууллага.

-ХҮҮХДИЙГ ХЭН ХҮЧИРХИЙЛДЭГ ВЭ?-

Хоргодох байр буюу түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүдэд чухам ямар шалтгаан нөхцөл тулгарсан байдгийг ГББХГ-аас гаргасан улсын хэмжээний тоон мэдээллээс харж болмоор.

2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 329 хүүхэд хамгаалах байранд очжээ. Тэдгээрийг насны ангилааар задлан харах юм бол:

  • 0-5 насны 99
  • 6-10 насны 92
  • 11-15 насны 101
  • 16-18 насны хүүхэд 37 байжээ.

Энэхүү тоон мэдээллээс харахад 11-15 насны хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж.

Харин одоо хүүхдийг хэн хүчирхийлдгийг харцгаая. Босоо багана дээр дарахад тоон мэдээлэл гарч ирнэ.

Хүчирхийлэлд өртөж, хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн хүртээмжийн асуудлыг одоо хөндөцгөөе.

Энэ бол өнгөрсөн оны тоон мэдээлэл. Зарим дүүрэг, аймгийн хамгаалах байранд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ч байдаггүй аж. Уг нь бол дээрх хоёр мэргэжилтэн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үйлчилгээг нэн тэргүүнд үзүүлнэ. Гэвч нэдэр дээрээ улсын түр хамгаалах байрнуудын нүүр царай ийм л байна.

Хүний эрхийн үндэсний комисс 2021 оны тайландаа түр хамгаалах байрнууд шаардлагатай орон тоогоор бүрэн хангагдаагүйг цохон тэмдэглэжээ.

Тэд тайландаа "Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв нь нийт 330 ортойгоор, 111 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд албан хаагчдын зөвхөн 22 нь мэргэжлийн нийгмийн ажилтан байна. Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын тал шахам хувь нь орон тооны ээлжийн мэргэжлийн ажилтангүй байна. Тухайлбал: Ихэнх цагдаагийн харьяаны түр хамгаалах байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагч нар үндсэн ажлын хажуугаар хавсран үүрэг гүйцэтгэж, зөвхөн үйлчлүүлэгч ирэх үед очих байдлаар ажиллаж байгаа нь үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байна" хэмээн тусгажээ.

Мөн түр хамгаалах байрнууд үйлчилгээнүүдээ аргацаах байдлаар явуулж байгааг сануулсан байв.

Дээр дурдсаныг санаж байгаа бол Дундговь аймагт хүчирхийлэлд өртсөн хүн хоргодох, байрлах байр байхгүй. Ийм тохиолдолд тус бүс нутагт хүүхэд хүчирхийлэлд өртвөл яах вэ гэх асуултад мэргэжилтэн М.Отгонгэрэл тайлбар өглөө. Тэрбээр "Хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх журмаар бол сургуулийн дотуур байрыг түшиглэсэн байдлаар үйлчилгээ үзүүлж болно" хэмээв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Манай улсад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг түр хамгаалах байр шаардлагатай байна. Дан ганц хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байр дутагдаж буй биш юм. Тэдгээрт ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ч шаардлагатай байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа та хүүхэд хамгааллын энэ мэт ажилд анхаарна уу. Түр хамгаалах байрнууд сэтгэл зүйч, нийгмийн ажилтангүй байгааг та эсвэл мэдээгүй яваа юу. Тухайн түр хамгаалах байраар сард нэг хүн, нэг хүүхэд үйлчлүүлсэн ч хамаагүй. Дээрх хоёр орон тоо бүх аймаг, суманд байх ёстой. Учир нь хүчирхийлэлд өртсөн, түр хамгаалах байранд очсон тэр иргэн хөдөө суманд, аймагт төрснөөрөө ялгаварлал амсах ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 08:04

Орон нутагт бол хүчирхийллюэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэп зугтах нуугдах газар огт байхгүй юм байна

Зочин
Зочин
2022-06-09 08:06

Hetsuuhen uls daa

Зочин
Зочин
2022-06-09 08:23

+Хот хөдөө гэлтгүй хүчирхийлэлд өртсөн хүмүүсээ нуух хамга�##�ах байрны хүэрцээ муу даа

Зочин
Зочин
2022-06-09 08:57

Улс орнууд эхлээд нийгэмийн хөгжилрүүгээ анхаарахааас илүү ард иргэдийнхээ харцруу хардаг байх хэрэгтэй. Манай орон нийгэмрүүгээ ч иргэдрүүгэээ ч анхаарлаа хандуулж чадахгүй юмдаа хөөрхий том харуус�##� шүү

Зочин
Зочин
2022-06-09 08:58

Өдөрт бяцхан үрс минь хичнэээн хүчирхийлэлд өртөж байна гэж мэдээлэл гарч байгаа билэээ. Гэтэл тэднийг хамга�##�ах газар нь ганцхан байдаг улс манай монголоос өөр байхгүй байхөөө

Зочин
Зочин
2022-06-09 09:00

Энэ нээрэээ эмгэнэл шүү. Архитан согтуур�##�аас болж үрсүүд минь өнчирч хүчирхийлэлд автан айдастай амьдарч буй бяцхан зүрхүүдийн хамга�##�ах айдасгүй байх орчин нь ганцхан гээд боддоо улс төрчидөөө. Өдий хүртэл яагааад анзаарахгүй байгааа юм бэ том эмгэнэл шүү

Зочин
Зочин
2022-06-09 09:00

Орон нутагт байдаг юм уу ернь хамга�##�ах байр гэж нийслэлдээ бараг ганц байдаг байхаа даа.

Зочин
Зочин
2022-06-09 09:34

Хамга�##�ах байрыг шорон шиг орчноор бүрдүүлсэн байд�##�д бас анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-09 10:44

Улсынхааа хэмжэээнд ийм зүйлэээ ядахнаа шийдчихдэг байх хэрэгтэй шдэээ

Зочин
Зочин
2022-06-09 11:01

Гэр бүлийн хүчирхийлэл өдөр бүр тэд гэдэг мэдээлэл гарсаар байвч үүнд анхаар төр гь ховорд үнэхээр их гомдол харуус�##� хүрэв

Зочин
Зочин
2022-06-09 11:27

Яана дааа хөөрхий. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хүлээж авах шорон шиг хамга�##�ах байр нэг л гэж бодохоор сэтгэл эмтэрэм. Яагммад анхаардаггүй юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button